Sunday, October 16, 2011

...

Хайр гэдэг чинь яг эрвээхэй шиг
Барих гээд араас нь гүйх тусам зугтана
Харин тоохгүй байх юм бол
Чимээгүйхэн ирээд мөрөн дээр сууна.

Sunday, October 9, 2011

тахиа гуайд

Намайгаа уучлаарай чи минь
Би явлаа….
Үнэнч сэтгэлийн чинь тэр хайрыг
Үзэн ядалт болгон хувиргамааргүй байна.
Үнэхээр надад хэцүү байсан ч
Үнэндээ өөр арга даанч алга!!!
Дундуураа дүүргэх гэж хүмүүс бие биендээ дурладаг ч гэлээ
Дутуугаа нөхөх гэж хүмүүс нэг нэгнийгээ хайрладаг ч гэлээ
Сэтгэлийг чинь зугаа болгож даан ч би зүрхлэхгүй нь
Хайрыг чинь тоглоом болгож даан ч би чадахгүй нь.
Өнгөрсөн шөнийн зүүдэндээ хар дарсаныг чинь би мэдэж байна
Аргагүйдээ
Өглөө чамайгаа сэрхэд чинь би байхгүй байх учираас
Зүүн нүдний чинь зовхи доошоо татсаныг би мэдэж байна.
Тэгэлгүйдээ
Зовохыг чинь би харахыг хүсээгүйдээ
Чимээгүйхэн холдсон учираас
Насаараа чи надад гомдож явсанаас
Хэсэгтээ л намайгаа үзэн ядаж явсан нь дээр биз дээ
Хожмын нэг өдөр чи намайг санахад
Харамсал болон бүү хувираасай даа
Намайгаа уучлаарай чи минь
Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр
Амьдран суудаг байжээ гэж үлгэр эхэлдэг шиг
Бүтээгүй ч гэсэн бидний хайр
Яг л үлгэр шиг эхлэж билээ.
Үлгэр ингээд амар сайхандаа жаргажээ гээд дуусдаг шиг
Үүрдийн гэж бодсон чи бидний хайр
Энд хүрээд төгсөж байна
Өмнө нь би чамтайгаа байхад
Хайрандаа мансуурч, дурлалдаа согтдог байсан
Гуниглахгүй гэж инээж үзлээ
Ямар ч баясал алга
Гутрахгүй гэж дуу аяллаа
Ямар ч хөг алга
Өмнө нь би чамтай байхад
Сэтгэлээсээ инээж, зүрхнээсээ дуулдаг байсан
Намайгаа уучлаарай чи минь би явлаа
Цаг хугацаа бүхнийг авч одно
Яг л цас хайлдагтай адил
Хором мөч бүгдийг мартуулнаа
Яг л бороо зогсдогтой адил….
НАМАЙГАА УУЧЛААРАЙ БИ ЯВЛАА…♥





яа одоо тахиа гуай чамд хэлэхийг хүсэж байна,,,,чи даанч олж уншихгүй л дээ харамсалтай люм,,,

Friday, September 30, 2011

одоо би өвсөн дээр гишгэж байна өнө хойчид тэр над дээр ургах болно...

олоон олон бодож байснаасаа ч олон  хоног тэмдэглэл бичсэнгүү,,, цаасан дээр бичхээр хүмүүс уншаад байхаар нь дургүү хүрээд энд нэг жижкэн орон зайгаа нээгээд үлдээжийн...
7 сараас хойш миний амьдралд их ч юм болж, их з зүйл өөрчлөгдлөө... сайнаар ч муугаар ч тэр,,,гэхдээ харамсаагүйэээ,,,
 одоо би өвсөн дээр гишгэж байна өнө хойчид тэр нас дээр ургах болно,,,, тиймүүү над дээр ,,, бас чам дээр...
энд одоо ус буцалжийн,,, бас би суужийн,,,сониноос хэдэн жилийн өмнө цохиж байсан хөл маань өвдөөд 1дхд очож зурагаа авхуулна,, зүгээр гэдэгт итгэе,, бас бодьё,,
болоогүй байхад цас орцон чи бас болоогүй байхад яваад өгсөн,, гэхдээ эргэнэ гэдэгт итгэжийн,, сэдэлийг ни чи өөрөө төрүүлсэээн,,,
шахуу байх тусмаа ихийг сурдаг,, гэхдээ гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй мэдооо...
ойрд бөөг их сонирхож судалжийгаа,, сонирхолтой бас гайхалтай,, биширмээр сүрдмээр,,
эргэн тойрныхон амьдралдаа оржээ,, би бас ормоор л байна гэхдээ хурдан биш,,, бас гүнзгий биш,,


Tuesday, June 14, 2011

gantsaaral

Гарах хүсэл алга, гадаа зэврүүн ганцаардалд тэврүүлж
Ганц өдрийг өнгрөөлөө гээл галзуурчихгүй
**** дотор минь ганцаас илүү бодолууд зочилж
Гагцхүү би үүнийг л гарах гарц гэж анзаараад ганцаарадалдаа цагаа зарна
Ганцаардал надад боломж олгоно, Гавлыг минь идэвхжүүлнэ
Гарнаас минь гарах зүйлийг минь илүү төгөлдөржүүлнэ
Харавсан сум шиг өдрүүд өнгөрнө цаг хугацаа
Хичнээн хол явсаныг анзаарах сөхөөгүй, би ганцаараа
Гэрлээс нуугдсан харанхуйд орших сарьсан багваахай
Би бол хашир чоно хуучин бууны хугархай
Өндөр дээр гарахын тулд, өндөр дээрээс бүгдийг харахын тулд,
Өндөг шиг өөгүй зүйл байдаг гэдэгийг баталахын тулд
Өнгөцхөн би дүгнэлт хийхээс татгалзана өөртэйгөө мэтгэлзнэ
Өөрчлөлт хүссэн бодолтой минь эргэлзэж харгууцалдна
Өөртөө том хана хэрэм босгож бусдаас тусгаарлагдана
Өшөө их хийх зүйл байна гээд Ганцаардалтайгаа үлдэнэ.


Saturday, June 11, 2011

Бүтэлгүй хайрын эзэн бүхэнд зориулав /охидод/




Эмэгтэй хүний бардам зангаа битгий орхи
Эргэж араас нулимс бүү унага
Эх хүн болоод үрдээ зориулах цагаан сүү чинь болог, хайран юм
Эмзэгхэн зүрх чинь дахиад олон зовлонг хүлээж буй, битгий зовоо

Орондоо ороод битгий түүнийг бод, зүүдлэхийн нэмэр
Оронд нь анд найзтайгаа байсан жаргалтай мөчөө бод, сэтгэл сэргэнэ
Охин тэнгэр минь, чи битгий гунигла
Омог бардам, хараа дээгүүр алх

Түүнд өгсөн их хайрынхаа төлөө бүү харамс
Төлөөсөнд нь чи агуу сургамж авсан
Алдаа байсан гэж битгий шанал!
Амьдралыг таних ганц л алхам байсан юм шүү !!!
        Бүтэлгүй хайр чинь . . . 

Monday, May 30, 2011

gertee irlee Mongoldooo

бичлэх оруулалгггүй жаахан удчиж гээд л хүмүүс бичээд байдаг хэха ,,, яадын тгэж бичиж үзнээ нтр,,,


одооноод яг1 жилийн өмнө би Японд 1 жил оюутан солилцонф хөтөлбөрөөр сурчаад эх орондо ирж байсын тэр үед аймаар л шоконд ороод байсан,, нэг хэсэгтэ эл гарж өгөхгүй зовж билээ, Бүх ым л эмх замбараагүй хэцүү ядаргатай болж бүтэхгүй байгаам шиг санагдаад байсан.
Харин одо бол би 2 хонгын өмнө Энэтхэгээс ирээд сууж байна даа.Гэхдээ юун шок энэ тэр байкүү шүү... ккк.. сайхан байнооо...
ирэх гэж ачаагаа 25кг багтаах гэж зовсоон. Шал балай хамах хувцаса шатаасоон тэр нь бас дээр байсан байх,,, хлормин ихтэй усанд угагаад байсан чинь өнгөө алдцан гэж,,,
Энэтхэгээс-Шанхай-Бээжин-Эрээн-Занын үүд-Үлаанбаатр гэж гэртээ ирлээ дээ хөөрхий,,, хол зам туулсан тул замын тоосоо сайн гөвсөөн ккк
Бээжингээс автобусанд суугаад л кк ядаж байхад ганцаараа,,, гэхдээ зүгээр,,,
Эрээн дээр таньдаг хүнээрээ тосуулаад,,, гэрт нь жаахан унтажийгааад,,, өдөр наашаа 69өөр гарч ирээд хэсэгтээ л манарав ккк,,,
Тээгэд л замын үүдын галт тэрээгны буудал дээр ирсэн чинь билет байхгүй баларсан шд,,, хүлээж хүлүүж оочирлэж оочирлэөж нэг юм 5 цаг болжийход надад билет олдооод УРА хашгираад л сууцаааан,,, ядаж байхад 3 давхар 55 гэсэн суудалтай хэха,, гэхдээ Тэд нар Монголчууд хооронфоо болно доо гээд л нээх хөөрхөн кккк

Friday, May 20, 2011

зарим нэг заримдагуудад


Миний нүдээр олж хараагүй байж 
Миний сэтгэлээр таниж мэдээгүй байж 
Миний итгэлээр итгэж чадаагүй байж
Миний дэргэд бүү өөлж гоочил!!!!
Хайрлах л гэсэн болхоос 
Хажуудаа чимэг болгох гээгүй!
Хар шар бор байх нь надаа хамаагүй
Хүн бүрт таалагдуулах гэж сонгоогүй
Хүсэл сэтгэл минь түүнд тэмүүлж 
Хайрлах гэж л түүнийгээ сонгосон юм! 
Илүү үг сэтгэл үрж Илүү зан итгэл алдруулдаг !!