Дээд өвгүүд маань асар ухаантай хүмүүс байсныг өдрөөс өдөрт л анзаарч сууна. Хэлж үлдээсэн үг бүхэн нь бидэнд замыг заагч гэрэл, ирээдүйг бүтээгч шидийн бамбар болж буйг ихэнхдээ анзаарч харахаа больсон мэт санагддаг. атгаж байсан уламжлал өдгөө ор тас мартагдсан байх юм.
Бидэнд алдаа дутагдал их ч гэлээ эх түүхээ мартсаны балгаар олон үнэт зүйлээ мартаж, алдсантай л энэ бүхэн шууд холбоотой гэж хэлэх гэсэн юм аа. Тухайлбал аль ч улсын ард түмэнд Итгэлийн тулгуур гэж нэг юм байдаг аж. Чухам тэр л тулгуур бидэнд огт байхгүй болчихож уу гэж бодогдоод байгаа хэрэг. Уг нь бидэнд өвөг дээдэс маань Итгэлийн гайхамшигтай том шинжлэх ухааныг өвлүүлэн үлдээсэн байдаг. Харамсалтай нь Төвдийн шарын шашин, Манжийн соёлын нөлөө, Оросын үзэл сурталын дамнуургаар дамжин өнгөрөхдөө бид тэрхүү гал мэт удирдан залж явах ёстой үндэсний Итгэлээ алдаж гээсэн байх юм.
Бид цаг хугацааны явцад Итгэлээ алдаж, ирээдүйгээ тэс өөрөөр бүтээн бий болгож, өөрийн эх түүхээ олж харахаас илүүтэй Манж, Төвдийн уламжлал, тэднээс улбаалан үлдээсэн судар бичгүүдийг л голцуу судлаад байсан байх юм. Шарын шашны нөлөө ч энэ бүхэнд чухам их хамааралтай биз. Гэтэл тэр бүхэн чинь бидний үндсэн Итгэлээс голцуу зөрүүтэй, зориуд баллуурдан арилгах гэсэн бодлоготой зүйлс байсан нь мэдээж. Эртний эд өлгий, соёлын үүх түүхийг судлах болохоороо л бид Төвд судруудыг эргүүлж, шашны номлолуудыг цээжилж, өрнийн бүтээн байгуулалтыг өөрийнхтэйгээ харьцуулах гээд байдаг. Уг нь энэ бүхнийг үл хэрэгсээд өвөг дээдсээс уламжилж ирсэн хэд хэдэн гол уламжлал заншлуудаа судлаад үзчихмээр санагдана. "Итгэлгүй хүнд үгээ хичээ, идэмхий нохойд гэрээ хичээ". Эндээс л бид өөрсдийн алдсан Итгэлээ олж авч, хойч үедээ илүү ихийг өвлүүлэн үлдээж чадмаар санагдана.
Төвдийн шашинд найдсан он жилүүд бидний тэнгэр шүтээнийг үгүй хийж, газар лусын ивээлд багтах замыг маань баллуурдаг арилгасан байдаг. Галаа шүтэж, усаа дээдлэж, байгалиа сахин хамгаалах ариун үүргийг замхруулан арилгасан энэ шашны нөлөөгөөр л бид газар дэлхийдээ итгэх итгэлээ алдаж, шавар барималд хувь заяагаа даатган, Итгэлийнхээ гол тулгуурыг гээж орхисон мэт санагдана. Удаахан нь Манжийн хараанд орж өвгөдөөс үлдээсэн өв соёлынхоо олон эд өлгийг эрлийзжүүлээд авсан. Үг хэллэг, уламжлал, ёс заншил, монгол хүний голч ухааныг энэ л нөлөөгөөр бид алдаж асгаад дууссан. Бидэнд уул усны нэрийг хэлэхээс цээрлэдэг мухар сүсгийг манж заншил л бий болгосон. Аливааг эзэнгүйдүүлэх гэсэн санаа л даа. Тиймээс өнөөдөр уул усныхаа нэрийг мэдэх хүн хомсдож, эцэг дээдсийнхээ сүнсийг эргүүлж дуудах нь халаг юм болцгоож сууна. Хуучин цагт дов бүхэн нэртэй, уул бүхэн гуншинтай, газар бүхэн эзэнтэй байсан гэдэг. Харин одоо бол бүх зүйл эзэнгүйдэж эхлэж байна.
Өөрийн юмандаа эзэн сууж, эдэлсэн шиг эдлэж, хэрэглэсэн шиг хэрэглэдэг байгаль ээжийн хөвгүүд, охидын нүд үүнээс улбаалаад л харалган болчихсон бололтой. Удаахан нь Оросын нөлөө биднийг олон заншлаас минь салгаж, бичиг үсгийг маань хүртэл буруу номын өргөөр өрүүлж эхэлжээ. Бидэнд үлдсэн цөөн хэдэн ухаантныг устгаж, язгуур угсаа, ургийн бичиг, эртний заншлуудыг маань ор мөргүй болтол устгахаа дөхсөн энэ бүх гадны нөлөө нь бидний өөрсдөө хийлгүй, бусдаас хараат байж, өөрт биш бусдад найдаж суусны л хар гай гэж бодогдоно. Одоо ч бид тэр л зангаа тавиагүй л сууна. Хятад ажилчдаар хотоо дүүргэж, солонгос харчуулаар ороо дүүргэж, тэнэмэл хэрмэлчдээр түрийвчээ түнтийлгэчих санаатай л тэнгэр ширтээд хэвтэж байна. "Муу хүнийг зар, зарсан хойноо өр" гэж эмээ минь байнга л үглэж суудагсан. Энэ л ухааныг үлдээгээд суусныг сая л дэн дунхан ухаарч байна. Бид санаа буруут /Монгол хүн л биш бол Монголын төлөө сэтгэл нь чилнэ гэж үгүй/ хүмүүсийг хоймортоо залж, хотондоо зарсанаар юу хожсон билээ? Юу ч хожоогүй. Авсанаасаа алдсан нь их. Оросуудтай шадарлан баахан гүйснээр ой тоймгүй их өрийн тоо цээжилж авцгаасан. Одоо хятадуудаар байшингаа бариулаад л байна, хожим хэдэн монголын амиар тэр бүх зардал цэглэх бол гэж харуусна. Солонгос харчуулаар ор дэрээ засуулчих санаатай гүйлдээд байгаа хонгорууддаа хэлэхэд чамайг алсдаа ямархуу тавилан хүлээж байгаа бол гэж нэг эргэцүүлээрэй гэмээр санагадана. Энэ нь ганц чамд ч биш Монгол угсаатан, үндэстэнд хамаарах асуудал болчихоод байна. Монгол хүний сүүлчийн мөр газраас арчигдахад хэдэн эрлийз хүүхэд үлдээд харамсах нь юу л бол.