Monday, May 30, 2011

gertee irlee Mongoldooo

бичлэх оруулалгггүй жаахан удчиж гээд л хүмүүс бичээд байдаг хэха ,,, яадын тгэж бичиж үзнээ нтр,,,


одооноод яг1 жилийн өмнө би Японд 1 жил оюутан солилцонф хөтөлбөрөөр сурчаад эх орондо ирж байсын тэр үед аймаар л шоконд ороод байсан,, нэг хэсэгтэ эл гарж өгөхгүй зовж билээ, Бүх ым л эмх замбараагүй хэцүү ядаргатай болж бүтэхгүй байгаам шиг санагдаад байсан.
Харин одо бол би 2 хонгын өмнө Энэтхэгээс ирээд сууж байна даа.Гэхдээ юун шок энэ тэр байкүү шүү... ккк.. сайхан байнооо...
ирэх гэж ачаагаа 25кг багтаах гэж зовсоон. Шал балай хамах хувцаса шатаасоон тэр нь бас дээр байсан байх,,, хлормин ихтэй усанд угагаад байсан чинь өнгөө алдцан гэж,,,
Энэтхэгээс-Шанхай-Бээжин-Эрээн-Занын үүд-Үлаанбаатр гэж гэртээ ирлээ дээ хөөрхий,,, хол зам туулсан тул замын тоосоо сайн гөвсөөн ккк
Бээжингээс автобусанд суугаад л кк ядаж байхад ганцаараа,,, гэхдээ зүгээр,,,
Эрээн дээр таньдаг хүнээрээ тосуулаад,,, гэрт нь жаахан унтажийгааад,,, өдөр наашаа 69өөр гарч ирээд хэсэгтээ л манарав ккк,,,
Тээгэд л замын үүдын галт тэрээгны буудал дээр ирсэн чинь билет байхгүй баларсан шд,,, хүлээж хүлүүж оочирлэж оочирлэөж нэг юм 5 цаг болжийход надад билет олдооод УРА хашгираад л сууцаааан,,, ядаж байхад 3 давхар 55 гэсэн суудалтай хэха,, гэхдээ Тэд нар Монголчууд хооронфоо болно доо гээд л нээх хөөрхөн кккк

Friday, May 20, 2011

зарим нэг заримдагуудад


Миний нүдээр олж хараагүй байж 
Миний сэтгэлээр таниж мэдээгүй байж 
Миний итгэлээр итгэж чадаагүй байж
Миний дэргэд бүү өөлж гоочил!!!!
Хайрлах л гэсэн болхоос 
Хажуудаа чимэг болгох гээгүй!
Хар шар бор байх нь надаа хамаагүй
Хүн бүрт таалагдуулах гэж сонгоогүй
Хүсэл сэтгэл минь түүнд тэмүүлж 
Хайрлах гэж л түүнийгээ сонгосон юм! 
Илүү үг сэтгэл үрж Илүү зан итгэл алдруулдаг !!

Сүүлийнх нь,,, гомдоогүй,,,


,,,Дүүлэн нисэх шувуудад үгээ би дайя сонсоорой
Дурлалт хайрынхаа нэрийг тэнгэрийн үүлээр бичие уншаарай
Дурсамж, зүрх сэтгэл, оюун санаагаа ганцхан чинийхээ л өмнө уудлая
Дундуур бүхнээ харин дотроо л үлдээе бас шаналья

,,,уудлая би энэ зүрхийг сэгсрэе
Би энэ сэтгэлийг
Үзүүрээс нь юу гарж ирэхнүү
Хоёулаа хамтдаан хары,,,

НаНдин ариун хайр гэгээн чиний минь дүр үү
Надаас бусад нь хамаагүй гэсэн өнгөцхөн бодол уу
Хамтдаан хары
,,,Тиймээ хамтдаа энэ бүхнийг хары,,,

Үүлэн сүүдэр дайрчихвий гэсэндээ хайраа бүгдээс харамлаж
Өдөр шөнөгүй сүүдэр шиг дагасандаа алдсан л юм байлгүй
Үлгэрт гардаг хайрыг өөрийхтэйгөө андуурахдаа
Өнөөдөрийн амьдралаас хэтэрхий холдсон юм байлгүй,,,
,,,иймээ холдчихсон юм байлгүй,,,

Сайхан хайрыг мэдрүүлсэн бурхан шиг чамайг минь
Санахын хагацал хүртэл бүдгэрүүлэж эс чадна
Хөндүүрхэн цээжны минь хаа нэг хэсэгээс
Хөөрхөн чиний минь дүр намайгаа үнсэж аргадах юм даа


Архи ууж, тамхи татаж сэтгэлдээ гундуухан явсанаас
Ахиж  чамтайгаан учирсан юм шиг сэтгэл дүүрэн явья
Эхдээ гологдсон ботго шиг нүдэндээ нулимастай явсанаас
Эргэж уулзахын ерөөл тавиад нүүрэндээ инээмсэглэж явья даа
,,,тиймээ нүүрэндээ инээмсэглэж алхая,,,




Хуучин дэвтэрнээсээ олсон


Чулууг чулуу биш ус л дийлдэг.

Гүйж яваа хүн л унадаг, мөлхөж байгаа хүн унадаггүй.

Амьдрал бол уул юм. Бид ууланд удаан авирч түргэн урууддаг.

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Эмэгтэй хүн тэнэг байжийж хүнтэй гэрлэдэг.

Амьдрал бол тэр чигээрээ жүжиг, хэн сайн жүжиглэж чадсан нь хожно.

Хязгааргүй их эрч хүчээр хязгааргүй мөрөөдөлрүүгрр тэмүүлнэ.

Бусдыг дандаа өөрийнхөө оронд орлуулж бодоорой.

Амьдрал гэдэг үгний утга учир...

Зүгээр суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй, юу ч мэдрэхгүй,,,

Бүх зүйлээс сайн сайханыг мэдэр учир нь бүх зүйлд сайн тал гэж байдаг.

Өнгөрсөндөө амьдардаг хүнд ирээдүй ирдэггүй.


Friday, May 13, 2011

Эмэгтэй хүн,,

Гүрийвэл гүрийнэ. Үхжийсан ч ёо гэж дуугарахгүй хөмхийгөө зуусан чигээрээ нүд аниж чадна. Гэхдээ бас эрхэлвэл ч эрхэлчихнэ. Хошуу амаа газар шүргэтэл унжуулаад, нуур далай болтол усан нүдлээд байж ч чадна. Их зан гаргаад хялайж харьцаж бас чадна. Эсвэл дундаа ороод, зүсэм талх хуваагаад идэж ч чадна. Гол нь хаана, хэзээ, хэний дэргэд ямар шалтгаанаар гэдгээ тохируулж чадвал тэр чинь эмэгтэй хүний ид шид байх даа,,,, :)

Tuesday, May 10, 2011

алдаагүй


  • Алдаа байсан гэж битгий шанал! 
  • Амьдралыг таних ганц л алхам байсан юм шүү !!!
  • Түүнд өгсөн их хайрынхаа төлөө бүү харамс 
  • Төлөөсөнд нь чи агуу сургамж авсан

Sunday, May 8, 2011

Би эхнэр авмаар байна (1971)


Жюди Брэдигийн энэхүү өгүүллэг нь 1971 онд “Ms” нэртэй феминист сэтгүүлд анх нийтлэгдсэнээсээ хойш одоог хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа юм. Өгүүллэгийг унших зуураа та Брэдигийн тодорхойлсон “нөхөр”, “эхнэр”-ийн дүрийг анхааралтай ажиглавал энэ өгүүллэг 1970 оноос одоо хүртэл нийгэмд яагаад тэгж хүчтэй нөлөөлснийг ойлгох байх.

Би эхнэр авмаар  байна (1971)

Би хүмүүсийн “эхнэр” гэж тодорхойлдог ангилалд багтдаг хүн. Би Эхнэр. Мөн үүгээр ч зогсохгүй би Ээж.

Манай нэг эрэгтэй найз эхнэрээсээ салаад удаагүй бөгөөд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм. Найз маань нэг хүүтэй, мэдээж салсан эхнэрийнх нь. Тэгээд одоо өөр эхнэр хайж байгаа юм. Нэгэн орой би хувцас индүүдэнгээ найзынхаа талаар бодож байгаад гэнэт л би ч гэсэн эхнэр авмаар байна гэсэн хүсэл өөрийн эрхгүй надад төрлөө. Яагаад би эхнэр авмаар байна вэ гэж үү?

Би эдийн засгийн хувьд бие дааж, өөрийгөө хөгжүүлэх, бас надаас хамааралтай хүмүүсийг хэрэгцээтэй үед нь тэтгэж байх үүднээс сургуульдаа буцаж ормоор байна. Намайг сурч байх хугацаанд ажил хийгээд гэр орноо аваад явчихдаг эхнэртэй болмоор байна. Бас намайг сургуульдаа яваад эзгүй байх хойгуур эхнэр маань хүүхдүүдээ асарч халамжлаад байж байвал зүгээр. Бас хүүхдүүдийг эмчид үзүүлэх, шүдний эмчээс цаг авах ажлыг зохицуулчидаг байх хэрэгтэй. Минийхийг ч бас зохицуулах ёстойг хэлэх юун. Мөн миний хүүхдүүдийг зөв зохистой хооллож, тэдний хувцсыг угааж цэвэрхэн байлгах, уранхай цоорхойг нь нөхдөг байх ёстой. Хүүхдүүдийн хичээлийг давтуулж, үе тэнгийхэнтэйгээ нийгмийн зохистой харилцаанд орж чадаж байгаа эсэхэд анхаарал тавьж, мөн хүүхдүүдийг  парк, амьтны хүрээлэн рүү авч явдаг сайн хүмүүжүүлэгч, асран хамгаалагч байх эхнэр авмаар байна. Би хичээлээ тасалж болохгүй учраас хүүхдүүд маань өвдөж онцгой халамж анхаарал шаардлагатай болвол эхнэр маань хүүхдүүдээ халамжилж бүгдийг зохицуулдаг байх хэрэгтэй. Ийм тохиолдолд тэр ажлаасаа эвтэйхэн чөлөө авж, ажлаасаа халагдчихгүй байх ёстой. Ажлаа таслаад байвал эхнэрийн маань орлого тэр хэрээр багасана гэсэн үг шүү дээ, гэхдээ яахав би энийг тэвчиж болох байх. Бас эхнэр маань хүүхдүүдээ асрангаа ажил хийж мөнгө олж байх ёстой гэдгийг энд дурьдах нь илүүц биз ээ.

Би миний биеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, ойлгодог эхнэртэй баймаар байна. Бас гэр орныг маань сайхан цэвэрлэчихдэг байх хэрэгтэй. Миний хувцасыг цэвэрхэн байлгадаг, угаадаг, индүүддэг, хэрэгтэй үед олоход амар байдлаар бэлдээд тавьчихдаг тийм эхнэртэй баймаар байна. Бас миний эд юмсыг хэрэг гарсан үед олоход амархан газар цэгцэлж тавьдаг байх ёстой. Би сайхан хоол хийдэг эхнэр авмаар байна. Эхнэр маань хоолны цэсээ төлөвлөж, дэлгүүрээс хэрэгцээтэй хүнсээ цуглуулдаг, төрөл бүрийн хоол бэлдэж, надад ялдамханаар үйлчилдэг, бас намайг хичээлээ хийж байх хооронд цэвэрлэгээгээ хийдэг байх ёстой. Намайг өвчин тусаад, түүндээ зовж шаналаад хичээлдээ явж чадахгүй үед маань асарч, халамжилдаг эхнэртэй баймаар байна. Гэр бүлийхэнтэйгээ амралтанд явах ч юмуу, амарч, орчноо солих шаардлага гарсан үед миний хүүхдүүдийг асарч байх хүн байх хэрэгтэй учраас би эхнэр авмаар байна.

Би эхнэр хүний үүргийн талаар байнга гомдоллож намайг залхаадаггүй мөртлөө хичээлээ давтахад тулгарсан хэцүү асуудлуудыг хэлэлцэж тайлбарлахад минь намайг тэвчээртэйгээр сонсдог эхнэртэй баймаар байна. Би бас намайг даалгавараа бичээд дуусчихсан бол шивээд өгчихдөг эхнэртэй баймаар байна.

Эхнэр маань миний нийгмийн амьдралыг анхаарч, хичээнгүйлэн зохицуулдаг байх ёстой. Эхнэр бид хоёр найз нөхдийндөө уригдсан тохиолдолд хүүхдээ харуулах асуудлыг эхнэр маань өөрөө аргалж, зохицуулдаг байх хэрэгтэй. Намайг сургуулийнхаа найзуудыг гэртээ урьж авчраад хөгжилдмөөр байгаа үед гэрээ цэвэрлэж тусгайлан сайхан хоол бэлдээд, найзуудыг маань дайлдаг байхын зэрэгцээ биднийг сонирхолтой яриа өрнүүлж байхад  садаа болоод байдаггүй тийм эхнэр авмаар байна.

Мөн зочдыг гэрт ирэхээс өмнө эхнэр маань хүүхдүүдийг хооллоод, унтуулчихдаг байвал зочдод садаа болохгүй амар байна. Бас би зочдын маань хэрэгцээг анхаарч тэднийг ая тухтай байлгадаг, үнсний сав ширээн дээр байгаа эсэх, зуушаа дууссан эсэхийг анхаардаг, дууссан бол  дараа нь  үндсэн хоол өгдөг, хундагатай дарс нь дундарсан бол дүүргээд өгдөг, хүссэн үед нь кофегоор дайлдаг эхнэртэй баймаар байна. Бас эхнэр маань надад зарим орой гадуур гарч наргиж цэнгэж алга болох хэрэгцээ байдгийг ойлгож мэддэг  байх ёстой.  

Манай эхнэр бас миний сексийн хэрэгцээнд мэдрэмжтэй ханддаг, намайг хүссэн үед дур хүсэл дүүрэн янагладаг, намайг ханамж авсан эсэхэд анхаардаг байх хэрэгтэй. Тэгээд мэдээж, намайг сонирхолгүй байгаа үед секс хийх гээд хүсэж шаардаад байдаггүй бол сайн. Бас би ахиж хүүхэдтэй болмооргүй байгаа учраас жирэмслэлтээс хамгаалах асуудлаа өөрөө зохицуулдаг байх ёстой. Эхнэр маань насан туршдаа ганцхан надад үнэнч байж, миний оюун ухааныг хардалт гэсэн зүйлээр үймүүлдэггүй байх ёстой. Бас миний сексийн хэрэгцээ надаас зөвхөн ганц хүнтэй байхаас илүү зүйл шаарддагийг ойлгодог байх хэрэгтэй. Эцсийн эцэст би чинь хүмүүстэй аль болох л бүрэн дүүрэн харилцаатай байх ёстой шүү дээ.

Би одоо байгаагаас минь илүү эхнэр болоход тохиромжтой хүнтэй магадгүй тохиолдлоор таарвал одоогийн эхнэрээ дараагийнхаар нь солих эрх чөлөөтэй баймаар байна. Мэдээжийн хэрэг, ийм тохиолдолд би цоо шинэ амьдрал эхлүүлэх болохоор хуучин эхнэр маань хүүхдүүдээ өөр дээрээ  авч намайг чөлөөтэй орхих хэрэгтэй.

Би сургуулиа төгсөөд ажилд орвол эхнэр маань ажлаасаа гарч, гэртээ суун эхнэрийн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байхыг хүсч байна.

Бурхан минь, хэн эхнэртэй байхыг хүсэхгүй гэж!


Зохиогч энэхүү бяцхан өгүүллэгээр дамжуулан өгүүлэгч ямар эхнэр”-тэй болох хүслээ нэгднэгэнгүй тоочих байдлаар “эхнэр гэж хэн болох, ямар байх ёстой талаар нийгмээс тулгаж буй дүр, төсөөллийг ёжтой байдлаар дэлгэн харуулсан юм. Өгүүлэгч өөрийгөө “эхнэр”-үүдийн нэг гэж томьёолсон бөгөөд хэрэв өөрөө эхнэртэй болвол ямар шаардлага тавих талаар илэрхийлэх замаар ёгт байдлаар өөрийн “эхнэр”-ийн дүр төрх, хувиа хичээсэн нөхөр”-йн оноож буй ачаа, үүргүүдэд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Орчуулсан: Залуу эмэгтэйчүүдийн клуб (Х.Номингэрэл, Б.Золзаяа, Ж.Тэгшзаяа)

дэмий юм хийж байсанаа ухаарав,,

дэмий дэмий дэмбэрэлийн охин бүүр дэмий тэр дэмий юмаар би ч яаахуу дээ нтр,,, би нээрээ ээмар дэмийржилнаа хэд хоног,, амьдараад байна уу яаагаад байна бүүр мэдэх ч юм алга л байна,,, гэхдээ том дэвшил нь дэмий юм хийж байсана ухаараад урьдын Сувдаргана болохоор шийдэв ,,,,

Thursday, May 5, 2011

том төлөвлөгөө гэхдээ нууц

ганцхан л удаа амьдарна гэсэн үзэлээр явсаар маргааш найзуудтайгаа нэг том төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж байна,,, санаанд багтамгүй л юм,,, гэхдээ сонирхолтой байна гэж найджийнэээ,,,