Saturday, March 19, 2011

Holi festival


Холи-Holi фестивал
Өнөөдөр бол 2010 оны 3 сарын 19 энэ өдөр бол Холи, харин маргааш буюу 3 сарын 20ыг Дуланди гэж нэрлэдэг байна. Хэд хоногын өмнөөс л тэд энэ баяртаа бэлдэж гадуур усан буу гулал хэмээх нунтаг будаг зарж эхэлсэн. Нилээд сүртэй тэмдэглэдэг нь ажилглагдаж байна. Бүгд хоорондоо Happy holi хэмээн баяр хүргэцгээгээл нөөх хөөрхөөн хэхэ. Сая сургуулаас ирэх гэж баахан юм болло ш дээ хөгшин хүн бараадаад л дагаад яваад байлаа шдээ. Гэхдээ хэд хэдэн шаартай усанд оногдсон хаха тэгээл ичих ч үгүй гараа зангидаж нээх том муухай харчааал яваад байсан хахэ би ч муу хүн юм даа. Баярынх нь өдөр ...
Холи бол маш хөгжилтэй фестивал юм. Үүнийг Энэтхэгийн хойд хэсэгийнхэн жил бүрийн 3 сард тэмдэглэдэг. Энэ баяраар хүмүүс бие биендээ тод өнгөтэй Гулал хэмээх нэгэн төрлийн нунтагыг түрхэдэг мөн бие биенлүүгээ шааран дотор өнгөтэй ус хийж байгаад шиддэг.  Энэ тод өнгөнүүд нь хүмүүсийн амьдралд баяр баясгалан, энерги авчирдаг гэдэгт итгэдэг.
Домог;
Холи баярыг тэмдэглэдэг болсон тухай маш их домор хууч байдаг. Тэдэн дундаад 1 алдартай домогыг нь өгүүлбэл;
Маш олон жилийн өмнө Хираняакасипу хамээх нэртэй нэгэн чөтгөрийн хаан байсан бөгөөд түүний хүү ханхүү Прахлад нь holy буюу маш ариун гэгээлэг ихэвчлэн Бурханд  залбирдаг байжээ. Үүнд нь аав нь маш дүргүй байжээ. Нэг өдөр хорон санаат хаан Холика нэртэй эгчдээ өөрийн төрсөн хүүгээ алахыг тушаасан. Холика эгч нь  Прахлад ханхүүг зуухруу хүчээр хийж шатааж алжээ. Гэхдээ тэр шатаагүй бас авга эгч нь харин үхсэн байна. Үхэнийнхээ өмнө харин ханхүүхээс уучлал гуйсан бөгөөд Ханхүү ч уучилжээ. Тийм учираас сайхан сэтгэлтэй ханхүүг жил бүр дурсаж байхын тулд энэхүү баярыг тэмдэглэдэг болжээ. Ингээд энэ баяр үүссэн түүхтэй.
Бас өөр нэг домороор бол;
Кришна болон Радна бурхадын мөнхийн хайраас үүссэн баяр гэж үздэг. Гэхдээ энэ бол Хинду шашны домор юм байна.
Зураг;




 С.Сувдаргана

Хиймэл Япон


Япончуудын аж ахуй амьдрал ер нь бүх юм нь хиймэл юм шиг санагдаж байна. Энд зөндөө их хиймэл юмнууд, оршихуйнууд байна. Худлаа инээмсэглэл бол тэдний амьдралийн зайлшгүй шаардлага юмуу даа.
Бас хиймэл цэцэг байна.Ямар ч үнэргүй.Үүнээс нь болж Япончууд гадаад оронлуу жинхэнэ цэцэгний үнэрийг мэдэрхээр явцгааж, аялцгааж байна.Энэ нэг зүйлийг хэлээд байна.Юуг вэ? Өндөр хөгжил гэдэг нь жинхэнэ оригналь оршихуй, зүйлсийг устгаад, буцаагаад хиймэл адилхан зүйлийг бүтээдэг гэсэн үг болох уу? Япон их өндөр хөгжилтэй ч хаа нэгтээ их доройтсон ч юм шиг. Тэр доройтсон газарыг засахын тулд буцаад хуучин хөгжөөгүй үеийн япон болохгүй л юм бол хэзээ ч олж авж чадахгүй байхаа даа.Тэдний нийгэмд яагаад худлаа инээмсэглэх шаардлагатай вэ? энэ нь магадгүй, олон хүн тэдний олон зүйлтэй нь холбоотой байх л даа.Жижиг газар нутагтай олон хүн амтай тэгээд эвтэй байхаас ч өөр аргагүйд хүргэдэг болохоор гэж үзвэл энэ бас биш юмаа яаагаад гэхэр Солонгос улс гэж байна.энэ улс нь японтой адилхан бас л жижиг газар нутагтай олон хүн амтай гэхдээ тэнд хэрүүл гэж аймаар аймаар нээх эвтэй биш.тэд инээмсэглэхгүй амьдраад болоод л байна шүү дээ... Тэгэхээр одоо аж ахуйтай нь холбож үзий. Тарианы аж ахуй гэдэг хамтарч ажиллагүй л бол үр дүнд хүрдүггүй.үр дүнс хүрүхгүй байна гэдэг нь алсдаа өлсөж үхнэ гэсэн үг юм. энэ нь монголын мал аж ахуйтай харьцуулхад яг эсрэг тэсрэг.малчин хүн индивидуалист зан гаргаад ганцаараа амьдраад байж чаддаг ,харин тарианы аж ахуй болохоор ганцаараа хэзээ ч тариа тариад амьдарж чадахгүй.тэгэхээр энэ батлагдаж байна гэж үзэж болох юм. Тэгээд энэ тэдний эвтэй байх хамтарч ажиллахаас нь ирэээдүйн энэ их хиймэл япон үүсэх үндэс суурь нь болсон бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм.мөн тэдний нэрлэж байгаагаар япон бол асар өндөр хөжжилтэй,соёлтой улс юм.Хүн амьдрахын төлөө хэрэгтэй хэрггүй зүйлийг бүтээдэг гэж үзээд. Тэрийг соёл гэж үвэл япон бол асар өндөр соёлтой юм. Монголчууд соёл гэдэг үгийг их олон зүйлээр ашиглада,жишээлбэл гадаадад хүүхдээ сурахаар явахад нь соёлтой газар их юм сураарай гэж захидаг,бас жаахан буруу зүйл хийвал чи соёлтой байгаач гэдэг, Тэгэхээр монголчууд соёл гэдэгийг ёс суртахуунтай холбож ойлгодог бололтой. Япончууд бол харин өндөр хөгжил,техник технологитой холбож ойлгодог бололтойдогоо.
Хиймэл гэж юг хэлэх вэ гэхээр?
Жишээлбэл,хиймэл шүд гэж байна.энэ бол угаасаа байсан жам ёсоороо байсан зүйлийг эвдэрэх,муудахаар нь өөр зүйлээр солиод орлуулаад хийж байгаа гэсэн үг юм.энэ бол жинхэнэ зүйл шигээ яг бүрэн гүйцэд 100% байж чадахүй гэж бодож байна.дараа хиймэл шүдтэй болохоороо мэдэрнэээ.тэгэхээр тэдний нийгэм нь ч бас хиймэл болсон.яагаад хиймэл зүйл үүсэж байна гэхээр тэдэнд шаардлагатай болсон учираас байхаа.японд хиймэлээр арал үүсгэж байна.бас нохойндоо хүртэл хиймэл хөл буюу тэргэнцэр хийж өгсөн байна.тэгэхээр энэ бүхний үр дүн нь юу юм бэ магадгүй хэт өндөр хөгжил хэтэрхий их хиймэл зүйлийг хийлгүүлхэд хүргүдэг бололтойдогоо.гэхдээ л хүн байгал 2 салшгүй холбоотой гэдэгт би итгэдэг.гадаадад өөр нийгэмд байсанаар эх ороноо өмнө нь хэзээ ч хайрлаж байгаагүйгээр хайрлаж,санах мэдрэмж төрсөн.хэтэрхий их хиймэл байгал дунд байсан болоод ч тэр юмуу даа. тэд мөн музеидээ байгаа хиймэл зүйлээр бахархаж байна.энэ гэхдээ бас харьцангуй ойлголт л доо. хиймэл шүд гэдэг хоолыг амталж мэдэрж чадахгүй шиг хиймэл нийгэмээс хүн баяр баясал,аж жаргал гэдэг зүйлийг авж олж харж мэдэрж чадахгүй шүү дээ.
С.Сувдаргана


Tuesday, March 15, 2011

Өглөө болгон...давтагддаг өөр өөр ертөнцүүд

Өглөө болдон би өөр өөр ертөнцүүдийн хажуугаар өнгөрдөг.
1. Гэрийн хажууд байдаг нурсан байшингын хогон дотор амьдардаг хархнууд. Үнэндээ би харнуудад үнэн голоосоо дургүй гэхдээ хамт амьдараад ирсэн чинь хөөрхөн санагдаад байгаа. Анх дургүү байхдаа айдаг амьтанаа заавал олж харж айх гээд хажуугаар нь өнгөрөхдөө хараад байдаг байж билээ. Манай амьдардаг гудамжыг тэдний нэрээр Монголчууд Хархны хаант улс гэж нэрлэжээ хэхэ бас сонирхолтой шд.

2.Ядуусын байшин энэ бол харахад л сэтгэл өвдөөд байдаг байшин. Тэд үр хүүхэдүүдийнхээ ирээдүйн төлөө юу бодож суудаг бол, гудманд хогоор тоглох хэдэн сэрсгэр жаалууд бол тэдний хойч үе үр хүүхэдүүд нь. Энэ нэг урт хонгилон байшинд бөөн хэдэн ч гэр бйү юм бэ дээ мэдкүээ амьдардаг. Каст гэдэг их хэцүү ядуу нь ядуутайгаа суух юутай үйлийн үр вэ

3.Өвөө -тэр өвөө бол миний таамагаар өвчтэй бүүр эдгэрэшгүй өвчтэй ч байж магад. Хэтэрхий туранхай савхан 2 хөл дээрээ тогтож ядан таягаа тулан зогсох нь түүний насыг илтгэнэ. түүнд гэр орон гэж байгүй гудамны буланд өөрийн гэсэн нэг ортой бас хөнжилтэй бас борооноос хамгаалах том бүтээгүүртэй. Магадгүй хэзээ нэгэн өдөр намайг хичээлдээ явах үед түүнийг эрлэг аваад ячцихсан байх бий гэж битүүхэн санаа зовдог тэгэхдээ үргэлж т..нрүү харж инээмсэглэсэг.

4.Цааш эргээд 4 байшингын уулзвар энд л харин бөөн бөөн баяа нар цоо ширтрж өгнө дөө. Мужаан, дэлгүүрийн худалдагч, цахилгаанчин, ажилгүй нөхдүүд, өсвөр насны цугласан банди нар, тамхи татаж буй найзууд гээд зүйл бүрий хүн энд угтдаг, тэд нарыг харахаар зэвүү дургүү 2 зэрэг хүрээд л явчдаг

5.Хувцас индүүддэг охин тэр тэрний талаар би хүүхэдийн хөдөлмөр гэдэг сэдвээр нийтлэл бичих бодолтой байгаа. Тэр бол хүүхэдын хөдөлмөрын амьд жишээ. Гартаа ахадсан гэмээр том цогон индүүгээр угаасан хувцаснуудаа нямбайла индүүдэх нь түүний сурамгайг илтгэнэ.

за за дараа үргэлжлүүлнээ ...

С.Сувдаргана

Thursday, March 10, 2011

Зүрх чинь нүдгүй юм байна лээ ш дээ

Би нээрээ сонин хүн юмаа. Өөрийгөө ойлгодоггүй, ажигладаггүй байсан юмаа даа янз нь... Одоо яы дэмдүү их ганцаардал хүнд ухааралыг авчирдаг гэдэгтэй санал нийлэж байна. Би юмны хариуг хурдан олох дургүү яаагаад гэвэл бодох зам гэж байх хэрэгтэй бодох замд нь олон олон хариултууд гарч ирж баяждаг учираас гэхүүдээ.

Эмэгтэй хүн дасаж дурладаг гэж үнэхээр үнэн юм шиг байнаа. Анх хараад огт сэтгэл хөдлөөгүй 2 хүнд одоо дасаж эхлээд байна уу даа би чинь одоо яааж байнаа. бүү мэдээ.
Нэг нь бол дажгүү илүү дутуу зангүү тийм нэг залуу гэхдээ найз охинтой, нөгөөдөх нь ёстой аймшигтай шалиг хэхэийм нэгэн бүтэлгүй хүмүүст гэжүү дээ үгүү байлгүү дээ би яаачвааа

Tuesday, March 8, 2011

Helber chuhal uu aguulga chuhal uu


Enetheg Helber chuhal uu aguulga chuhal uu
Uniig Enethegchuudees asuuh yum bol aguulga gene.Harin Mongolchuud bol ali ali ni gej helne ene bol tuiliin unen tuiliin ch yu baihuu unen.
Hun laagaa idne uu luuvangaa idne uu hamaagui gej heldeg ch Unendee bol Mongolxhuud bid heterhii ih helber gadaad torhiig chuhalchildag.
Huniig huvtsasaar ni ugtaj uhaanaar ni uddeg gedeg saihan ug ch uunig haruulj baigaa yum.
Mongol ba Enethegiin niigemiin amidral mash oor.
Gadniihan za gadniihan ch geltgui bugd l Enethegchuudiig mash yduu, het bayan mon het bayan niigemiin davhargiig endees harj bolno gej uzdeg.Yr ni bol tiim gehdee…
Onoo uyd hun torlohton altnii toloo dain hiij baina. Altttai hun bayan uu? Medeej BAYAN. Enethegchuud ger buluud mash ih alttai.Ter alt ni ovog deedesees ni ulamjilj irdeg. Bidnii hemjuureer yduu haragddag hun gevel  huvtsasgui noorhoi gert amidardag, haltar  tsaraitai yg l engiin enetheg hun. Gehdee terend mash ih alt baidag.Ter bol Bayan hun bidnii bayan gedeg hemjuureer hemjvel.
Enethegchuud olson orlogniihoo 5%-iig hvutsand zartsuuldag. Harin Mongolchuud     60-65%  geh sudalgaa baidag baina. Enethegchuud olosn mongoniiho ihenhi huviig bolovsrol bolon injind zartsuuldag gedeg.
Gehdee ted ene tuhaigaa mash ooroor tailbarladag. Tednii huviad bol yduu haragdah, uzegdeh ontslog baidal ni tiim chuhal bish. Harin aguulga ni buyu tolgoidoo her ih yumtai baih ni chuhal. Bidentei hamt surdag India zaluuchuud bol mash ih hicheengui. Hicheelee mash sain hiideg , bagshiin ug bol huuli met. Bagshiigaa mash ih hundeldeg.UUniig tednii odor tutumiin amidralaas harj bolno.

Миний нүдээр Энэтхэг



   Антропологич Клифорд Геерц нэгэнтээ соёлыг “Хүмүүсийн өөрсдөө нэхдэг өөрсдөө түүндээ дүүжлэгдэн хүлэгдсэн  байдаг утга учрын тор” хэмээсэн байдаг. Энэтхэгчүүд ямар торыг хэрхэн нэхэж өдийг хүрээд, тэр нь Монгол хэмээх нүүдэлчин уламжлалтай их өөр нэхээс бүхий нийгэм соёлоос ирсэн надад хэрхэн харагдаж, ойлгогдож  буй талаараа бичлээ.
Энэтхэгийн нийгмийн бүтэц нь ямар ч зохион байгуулалт, эмх замбараа байдаггүй. Энд бүх зүйлс нэг дор холилдон оршин байдаг. Жишээлбэл: Хотын зохион байгуулалт,  төлөвлөлтийг авч үзье. Баячуудын гудам ядуучуудын хороолол гэж байхгүй бүх давхаргынхан хөрш зэргэлдээ, дэлгүүр хоршоо, хүнсний зах, сургууль, банк, эмнэлэг, сургалтын төвүүд, гудамжны худалдаа, хоолны газрууд, эмийн сан, хурим найр болох, шашны зан үйл, үсчний газар, интернэт кафе, хогийн цэг, энд тэндгүй үхэрнүүд, тоглож буй хүүхдүүд, бөөгнөрөн хөзөр ч юмуу мөрийтэй тоглож байгаа хүмүүс гээд бүгд нэг дор зэрэгцээд оршин буй. Мөн замын хөдөлгөөнд оролцоход нилээд хүндрэлтэй. Яагаад гэхээр энд тэндгүй тольгүй машинууд бие биенээсээ түрүүлэх гэж урсгалаа дайраад л, автобусны зогсоол гэж байхгүй замын голд зорчигчоо буулгаж аваад л, хүмүүс нь гэрлэн дохио хэрэглэхгүй зам хөндлөн гарна, оттонууд нь дохионы гэрэл гэж байхгүй гараараа дохилцоно, замын голд жолооч нар нь бие биенээсээ зам асууна, зам дээгүүр явж машин дотор байгаа хүмүүст бараа зарах ...
Тэгэхээр эндхийн амьдралаас нэг тийм эрээвэр хураавар, эмх замбараагүй дүр зургийг харж болмоор. Гэхдээ энэ бүх эмх замбараагүй зүйлс нэг нэгэнтэйгээ зөрчилдөхгүй, асуудал үүсгэхгүйгээр эвтэйхэн зохицон оршиж чадаж байгаа нь үнэхээр гайхал төрүүлмээр. Үүний учир нь:
Эрт дээр үеэс уламжилж ирсэн  нүүдлийн соёл маань биднийг хувь хүний чадварын тал дээр сайн хүмүүжүүлжээ. Монголд та хаа нэгтээ зар уншиж суухдаа ч юмуу “Багаар ажиллах чадвартай хүнийг шалгаруулж авна” гэсэн хэсгийг уншиж байсан л байх. Энэ бол бидний хүнтэй хамтран ажиллаж сураагүйн, үүнийг сурах цаг нь болсны нэг илрэл юм. Нэг үгээр хэлбэл Монголчуудыг индивидуалист гэж хэлж болохоор санагдана. Харин Энэтхэгчүүд биднээс яг эсрэгээрээ коллективтай ард түмэн. Тэдний эмх замбараагүй нийгмийн оршин тогтнож чадаж байгаа учир нь үүнд байгаа юм.
Энэтхэгт байнга л энд тэнд баяр наадам, хурим найр, ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал эсвэл шашны зан үйл болж байдгийг хэн хүнгүй мэдэх байхаа. Үүнийг Энэтхэг хүмүүс зугаа цэнгэлд дуртай гээд өнгөцхөн дүгнээд өнгөрч болох хэдий ч ...  баяр наадам нь тэдний коллективоо сайжруулах эрт дээр үеэс уламжилж ирсэн нэг арга хэрэгсэл нь юм. Монголынхоо үндэсний баяр болох наадмыг аваад үзье. Тэнд нэг нь ялсан нөгөө нь ялагдсан, хооронд нь хүчийг нь уралдуулсан, нэг хүнийг өндөрт гаргасан тэмцээн байдаг болохоос бөөнөөрөө дуулж бүжиглэсэн, нийтээрээ баярласан тийм үйл явдал болдоггүй.

С.Сувдаргана
                                                                                                          


Monday, March 7, 2011

Үнэндээ шаал утгагүй санагдаж байна.

Би бол үнэндээ өөртөө шаал утгагүй санагдаж байна.... гэхдээ би энэ хүнийг бүтээх гэж их хичээж байгаа гэхдээ яаагаад болокүү байнаа...
Би баян ядуу хосолсон хороололд амьдардаг. Гадагшаа гарахаар намайг хөршийн хүүхдүүд нэбари гэж дууддаг. Гэтэл би үүнийг нь буруугаар ойлгон их муухай үг хэрэглэж намайг доромжилж байна гэж бодоод тэдний өөдөөс зангидсан гараа дэмий шүү гээд гаргаад зогсож байдаг мөн таарч дээ. Гэрэл үнэндээ тэдний үг нь neighbour буюу хөрш гэсэн үг байжээ.
Ийм хүн хүн судлаач болж чадах уу?
Үнэндээ шаал утгагүй санагдаж байна.



С.Сувдаргана