Saturday, June 11, 2011

Бүтэлгүй хайрын эзэн бүхэнд зориулав /охидод/




Эмэгтэй хүний бардам зангаа битгий орхи
Эргэж араас нулимс бүү унага
Эх хүн болоод үрдээ зориулах цагаан сүү чинь болог, хайран юм
Эмзэгхэн зүрх чинь дахиад олон зовлонг хүлээж буй, битгий зовоо

Орондоо ороод битгий түүнийг бод, зүүдлэхийн нэмэр
Оронд нь анд найзтайгаа байсан жаргалтай мөчөө бод, сэтгэл сэргэнэ
Охин тэнгэр минь, чи битгий гунигла
Омог бардам, хараа дээгүүр алх

Түүнд өгсөн их хайрынхаа төлөө бүү харамс
Төлөөсөнд нь чи агуу сургамж авсан
Алдаа байсан гэж битгий шанал!
Амьдралыг таних ганц л алхам байсан юм шүү !!!
        Бүтэлгүй хайр чинь . . . 

Monday, May 30, 2011

gertee irlee Mongoldooo

бичлэх оруулалгггүй жаахан удчиж гээд л хүмүүс бичээд байдаг хэха ,,, яадын тгэж бичиж үзнээ нтр,,,


одооноод яг1 жилийн өмнө би Японд 1 жил оюутан солилцонф хөтөлбөрөөр сурчаад эх орондо ирж байсын тэр үед аймаар л шоконд ороод байсан,, нэг хэсэгтэ эл гарж өгөхгүй зовж билээ, Бүх ым л эмх замбараагүй хэцүү ядаргатай болж бүтэхгүй байгаам шиг санагдаад байсан.
Харин одо бол би 2 хонгын өмнө Энэтхэгээс ирээд сууж байна даа.Гэхдээ юун шок энэ тэр байкүү шүү... ккк.. сайхан байнооо...
ирэх гэж ачаагаа 25кг багтаах гэж зовсоон. Шал балай хамах хувцаса шатаасоон тэр нь бас дээр байсан байх,,, хлормин ихтэй усанд угагаад байсан чинь өнгөө алдцан гэж,,,
Энэтхэгээс-Шанхай-Бээжин-Эрээн-Занын үүд-Үлаанбаатр гэж гэртээ ирлээ дээ хөөрхий,,, хол зам туулсан тул замын тоосоо сайн гөвсөөн ккк
Бээжингээс автобусанд суугаад л кк ядаж байхад ганцаараа,,, гэхдээ зүгээр,,,
Эрээн дээр таньдаг хүнээрээ тосуулаад,,, гэрт нь жаахан унтажийгааад,,, өдөр наашаа 69өөр гарч ирээд хэсэгтээ л манарав ккк,,,
Тээгэд л замын үүдын галт тэрээгны буудал дээр ирсэн чинь билет байхгүй баларсан шд,,, хүлээж хүлүүж оочирлэж оочирлэөж нэг юм 5 цаг болжийход надад билет олдооод УРА хашгираад л сууцаааан,,, ядаж байхад 3 давхар 55 гэсэн суудалтай хэха,, гэхдээ Тэд нар Монголчууд хооронфоо болно доо гээд л нээх хөөрхөн кккк

Friday, May 20, 2011

зарим нэг заримдагуудад


Миний нүдээр олж хараагүй байж 
Миний сэтгэлээр таниж мэдээгүй байж 
Миний итгэлээр итгэж чадаагүй байж
Миний дэргэд бүү өөлж гоочил!!!!
Хайрлах л гэсэн болхоос 
Хажуудаа чимэг болгох гээгүй!
Хар шар бор байх нь надаа хамаагүй
Хүн бүрт таалагдуулах гэж сонгоогүй
Хүсэл сэтгэл минь түүнд тэмүүлж 
Хайрлах гэж л түүнийгээ сонгосон юм! 
Илүү үг сэтгэл үрж Илүү зан итгэл алдруулдаг !!

Сүүлийнх нь,,, гомдоогүй,,,


,,,Дүүлэн нисэх шувуудад үгээ би дайя сонсоорой
Дурлалт хайрынхаа нэрийг тэнгэрийн үүлээр бичие уншаарай
Дурсамж, зүрх сэтгэл, оюун санаагаа ганцхан чинийхээ л өмнө уудлая
Дундуур бүхнээ харин дотроо л үлдээе бас шаналья

,,,уудлая би энэ зүрхийг сэгсрэе
Би энэ сэтгэлийг
Үзүүрээс нь юу гарж ирэхнүү
Хоёулаа хамтдаан хары,,,

НаНдин ариун хайр гэгээн чиний минь дүр үү
Надаас бусад нь хамаагүй гэсэн өнгөцхөн бодол уу
Хамтдаан хары
,,,Тиймээ хамтдаа энэ бүхнийг хары,,,

Үүлэн сүүдэр дайрчихвий гэсэндээ хайраа бүгдээс харамлаж
Өдөр шөнөгүй сүүдэр шиг дагасандаа алдсан л юм байлгүй
Үлгэрт гардаг хайрыг өөрийхтэйгөө андуурахдаа
Өнөөдөрийн амьдралаас хэтэрхий холдсон юм байлгүй,,,
,,,иймээ холдчихсон юм байлгүй,,,

Сайхан хайрыг мэдрүүлсэн бурхан шиг чамайг минь
Санахын хагацал хүртэл бүдгэрүүлэж эс чадна
Хөндүүрхэн цээжны минь хаа нэг хэсэгээс
Хөөрхөн чиний минь дүр намайгаа үнсэж аргадах юм даа


Архи ууж, тамхи татаж сэтгэлдээ гундуухан явсанаас
Ахиж  чамтайгаан учирсан юм шиг сэтгэл дүүрэн явья
Эхдээ гологдсон ботго шиг нүдэндээ нулимастай явсанаас
Эргэж уулзахын ерөөл тавиад нүүрэндээ инээмсэглэж явья даа
,,,тиймээ нүүрэндээ инээмсэглэж алхая,,,




Хуучин дэвтэрнээсээ олсон


Чулууг чулуу биш ус л дийлдэг.

Гүйж яваа хүн л унадаг, мөлхөж байгаа хүн унадаггүй.

Амьдрал бол уул юм. Бид ууланд удаан авирч түргэн урууддаг.

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Эмэгтэй хүн тэнэг байжийж хүнтэй гэрлэдэг.

Амьдрал бол тэр чигээрээ жүжиг, хэн сайн жүжиглэж чадсан нь хожно.

Хязгааргүй их эрч хүчээр хязгааргүй мөрөөдөлрүүгрр тэмүүлнэ.

Бусдыг дандаа өөрийнхөө оронд орлуулж бодоорой.

Амьдрал гэдэг үгний утга учир...

Зүгээр суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй, юу ч мэдрэхгүй,,,

Бүх зүйлээс сайн сайханыг мэдэр учир нь бүх зүйлд сайн тал гэж байдаг.

Өнгөрсөндөө амьдардаг хүнд ирээдүй ирдэггүй.


Friday, May 13, 2011

Эмэгтэй хүн,,

Гүрийвэл гүрийнэ. Үхжийсан ч ёо гэж дуугарахгүй хөмхийгөө зуусан чигээрээ нүд аниж чадна. Гэхдээ бас эрхэлвэл ч эрхэлчихнэ. Хошуу амаа газар шүргэтэл унжуулаад, нуур далай болтол усан нүдлээд байж ч чадна. Их зан гаргаад хялайж харьцаж бас чадна. Эсвэл дундаа ороод, зүсэм талх хуваагаад идэж ч чадна. Гол нь хаана, хэзээ, хэний дэргэд ямар шалтгаанаар гэдгээ тохируулж чадвал тэр чинь эмэгтэй хүний ид шид байх даа,,,, :)

Tuesday, May 10, 2011

алдаагүй


  • Алдаа байсан гэж битгий шанал! 
  • Амьдралыг таних ганц л алхам байсан юм шүү !!!
  • Түүнд өгсөн их хайрынхаа төлөө бүү харамс 
  • Төлөөсөнд нь чи агуу сургамж авсан