Tuesday, March 29, 2011

Багшын нүдээр бид

...Өглөө яг сайхан дуг нойрондоо дугжиржийсан чинь Багш гуай утасдаад сэрээчдээд байшд эхэндээ ч яаахуу нөгөө муу нокионийхоо аяыг зүүдэндээ оруулаал зүүдлээл байгаам чинь ккк гэснээс жоохон байхдаа 7 той л байсан байх шээжийн гээл зүүдлээл унтаад байсан чинь жинхэнээсээ орондоо шээцэн байдын даа ккк баларсы шд....за тэр ч яаахуу....
багш ингэнээ Монгол бол peaceful, very clean country гэнээ ккк хөөрхий их л өндөр сэтгэгдэлтэй байгаа бололтой...аргаүү юм даа хамаг сайхан газруудаар нь явж семинараа хүртэл Чингис зочид буудалд хийсэн юм чинь. Нөгөө зурагтаар хоол хийгэд Монголоор яриад байдаг Кумар гээд тогооч нөхрийн ах нь юм шүү дээ манай багш чинь..., явахаас нь өмнө багшид дулаан хувцас нтрээ сайн өмсөөрэй гээд захиад байсан чинь мр.Кумар надад бэлдцэн байгаа гээд томроод байсан. Кумар гутал бэлдэхээ мартсан бололтой . Манай хүн дээгүүрээ аймаар зузаан куртикатай, үстэй малгайтай хэха доогуураа зуны ботинктой гүйгээд байсан гэжугаа ккк.
31нд 2 шинэ оюутан Монголоос ирнэ тосож аваарай тэгэд бас танайд амьдруулчуул яаахуу нтр гэж лүндэн буулгадаг байна шдээ ккк, би ч яаахуу айр кондишнд нь гошророод тэг тэг л гэж орхилоо угаасаа одоо хамт амьдарж байгаа роомматэ маань 7нд буцна. За ингээд роомматэүүд солигдоод байж дээ, хамтын амьдралд үнэн дасаж байнаа. Ирээдүйд нөхөртэй болохын бэлтгэл ч юм шиг хэха....
аан бас Монгол бол залуучуудын орон юм байналээ бас баар гэдэг нөхөр аймаар их гамшихын хэмжээнд очсон тухай ярисан юм байна. Баар ч их л дээ хэхэ гэхдээ цөөлөх хэрэгтэй юм шиг байгаан,,, за за үг олдож үхэр холдлоо даалгавараа гашраанаа нтр ккк

Monday, March 28, 2011

Осака акуриум

Өнгөрсөн жил Японд Осака акуриум үзэж байсан хэдэн зурагаа оруулчихлаа, Ихэвчлэн зурган дээр би байсан болохоор , надгүй цөөхөн хэдхэн л зураг байна. Энэ далайн амьтны хүрээлэн 1990 оны 5 сард анх нээгдэж байсан. Ойролцоогоор 470 төрлийн 29 000  гаруй амьтантай. 

0. Гадна талаасаа гоё харагдаж байна

1. Цэвэрлэгээ ч юумуу нэг юм хийж байналээ их гоя санахдсан 

 3. Энэ бол далайн амьтны хүрээлэнгийн шил
 4.
 5.Немо ккк
 6.
 7. Сүнс шиг хөөрхөн золиг байналээ шт

С.Сувдаргана

Sunday, March 27, 2011

Японы угсаатны зүйн музейд байдаг Монголын хэсэгийн талаар...

Японы угсаатны зүйн мүзейн тухай өмнөх нийтлэлдээ бичсэн гэхдээ Монголын хэсэгийн талаар тусад нь бичиж, авсан бүх зурагнуудаа оруулмаар санагдаад оруулчихлаа. Гадныхан биднийг юу гэж үзэж, Монгол гэхээр бидний юу тэдний санаанд буудагыг эндээс харж болноо. Морин хуурыг Хятадын нэг хэсэгт оруулан тавьсан байналээ. Гэхдээ би Монголын хэсэгтээ оруулав.хэха. Өвөг дээдсээс уламжилж ирсэн эдгээр зүйлс маань бидний үнэт зүйл шүү дээ.


1. Морин хуурыг Хятадын хэсэгт оруулаад тавьсан байсаныг би нийтлэлдээ Монголын хэсэгт оруулчихав.
 2. Дээл бас л Хятадын хэсэгт хм...


 3.Морин хуур

4. Эмээл


5. Казак гэр




 6. Ааруул хэхэ муудуулдаггүй юм түрхсэн гэж байгаа

 7.МОНГОЛ ГЭР


Холоос харахад нэг иймэрхүү бор гэр 


Буриад малгай


С.Сувдаргана

Saturday, March 26, 2011

Японы угсаатны зүйн музей



Японы угсаатны зүйн музей нь анх 1974 онд суурь нь тавигдаж 1977 оноос олон нийтэд үйлчилж эхэлсэн. Минфаку гэж нэрлэдэг. Минфаку нь музейн үйл ажиллагааний дагуу нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгын бус байгууллага бөгөөд хүний түүх,амьдрах орчны тухай баримт гэрч болох эд зүйлсийг судлах, хүнийг гэгээрүүлэх оюуны хэрэгцээг хангах зорилгоор олж цуглуулан, хадгалан хамгаалах, судлан шинжлэх,дэлгэн үзүүлэх сурталчлах ажлыг эрхэлдэг газар юм. Гэхдээ дан ганц музэй гэхээсээ илүүтэйгээр судалгааны институт гэдгээрээ онцлогтой.Энэ чиглэлээрээ ч мөн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 60-аад эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид ажиллаж байна. Жил бүр гадны судлаачдыг 6-н сараас 1 жилийн хугацаатай урьж авчиран туршлага солилцож байна. Минфакугийн эрдэм шинжилгээний ажилчид,судлаачид нь Япон болон хилийн чандад аль алинд нь бий болж байгаа уламжлалт соёл болон орчин үеийн соёлын холилдол, ялгаатай соёл ба нийгэмүүдийн өөрчлөлтүүдийг судалцгааж байна. Энэ нь ч антропологийн чухал сэдэв юм. Мөн тус музей нь дэргэдээ сургуультай ба эрдэм шинжилгээний ажилчид нь соёлын антропологи, угсаатны зүйн чиглэлээр доктрантад суралцагсдад багшилж, судалгаа шинжилгээг нь удирдаж байна. Музейн судалгааны тайланг хэвлэн нийтлэл, үзвэр үзэсгэлэнгүүд, олон нийтэд зориулсан лекц, вэб сайтаас нь үзэж болно.Музэйн үзэсгэлэнгийн хэсэгт олон тооны угсаатны зүйн ховор үзмэр, олдворууд байгаа ба тэдгээрээ видео бичлэг болгон хүмүүст хамгийн сайн аргаар ойлгуулах материалууд, техник хэрэгсэлүүд ч мөн байрлуулж тависан байгаа. Одоогоор 250,000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа ба түүнээс зөвхөн 12,000-ийг нь л тогтмол үзэсгэлэндээ дэлгэн үзүүлдэг.
Минфакугийн бүтэц:
1.Тогтмол үзэсгэлэн
   а.бүс нутагаар нь ангилсан үзмэр
1. Номхон далайн орнууд
2.      Америк
3.      Европ
4.      Африк
5.      Өмнөд Ази
6.      Төв ба хойд Ази
7.      Баруун Ази
8.      Зүүн Ази-Айну соёл 
9.     Зүүн өмнөд Ази
10.      Зүүн Ази-Солонгос соёл
11.      Зүүн Ази-Хятад
12.      Зүүн Ази-Япон
    б.Солилцооны соёл
      1.Хөгжим
      2.Хэл
2.Видео үзэх хэсэг
Дэлхийд байгаа соёл,нийгмүүдын тухай 500 гаруй богино хэмжээний видеонуудаас өөрсдөө, сонирхсоноо сонгож үзэх боломжтой.
3.Судалгааны хэсэгЭнэ хэсэгт,хэрвээ зочин олон төрлийн соёлуудын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл тэдгээртэй холбоотой ном зохиол, CD,компьютар ашиглан нийтийн номын сангаас мэдээлэлээ хайж олж үздэг.
4.Муз
ейн дэлгүүр:
5.Ресторан:
6.Номын сан:
7.Онцгой үзмэрийн хэсэг

Өөрийнхөө авсан хэдэн зурагаа орууллаа.
1.abstract буюу цаг хугацааг нэмж зурсан зураг 

2.нэг зүйл нь хуурамч таагаарай хэхэ


3.Хятадын хэсэгийн тайлбар
 4.Африк

 5.Үнэн тасархай малгайнууд
 6.Колонжсон соёл
 7.Музейн гадаа







 загасны арьсаар хийсэн дээл




 ханбүгтэй Мариа эх

 мүзейн гадаа
 Авс
 Хавай
Х



Дараа Монголын хэсэгийг тусад нь оруулах болно.
С.Сувдаргана




Thursday, March 24, 2011

Үнэт зүйл


Дээд өвгүүд маань асар ухаантай хүмүүс байсныг өдрөөс өдөрт л анзаарч сууна. Хэлж үлдээсэн үг бүхэн нь бидэнд замыг заагч гэрэл, ирээдүйг бүтээгч шидийн бамбар болж буйг ихэнхдээ анзаарч харахаа больсон мэт санагддаг. атгаж байсан уламжлал өдгөө ор тас мартагдсан байх юм.
Бидэнд алдаа дутагдал их ч гэлээ эх түүхээ мартсаны балгаар олон үнэт зүйлээ мартаж, алдсантай л энэ бүхэн шууд холбоотой гэж хэлэх гэсэн юм аа. Тухайлбал аль ч улсын ард түмэнд Итгэлийн тулгуур гэж нэг юм байдаг аж. Чухам тэр л тулгуур бидэнд огт байхгүй болчихож уу гэж бодогдоод байгаа хэрэг. Уг нь бидэнд өвөг дээдэс маань Итгэлийн гайхамшигтай том шинжлэх ухааныг өвлүүлэн үлдээсэн байдаг. Харамсалтай нь Төвдийн шарын шашин, Манжийн соёлын нөлөө, Оросын үзэл сурталын дамнуургаар дамжин өнгөрөхдөө бид тэрхүү гал мэт удирдан залж явах ёстой үндэсний Итгэлээ алдаж гээсэн байх юм.
Бид цаг хугацааны явцад Итгэлээ алдаж, ирээдүйгээ тэс өөрөөр бүтээн бий болгож, өөрийн эх түүхээ олж харахаас илүүтэй Манж, Төвдийн уламжлал, тэднээс улбаалан үлдээсэн судар бичгүүдийг л голцуу судлаад байсан байх юм. Шарын шашны нөлөө ч энэ бүхэнд чухам их хамааралтай биз. Гэтэл тэр бүхэн чинь бидний үндсэн Итгэлээс голцуу зөрүүтэй, зориуд баллуурдан арилгах гэсэн бодлоготой зүйлс байсан нь мэдээж. Эртний эд өлгий, соёлын үүх түүхийг судлах болохоороо л бид Төвд судруудыг эргүүлж, шашны номлолуудыг цээжилж, өрнийн бүтээн байгуулалтыг өөрийнхтэйгээ харьцуулах гээд байдаг. Уг нь энэ бүхнийг үл хэрэгсээд өвөг дээдсээс уламжилж ирсэн хэд хэдэн гол уламжлал заншлуудаа судлаад үзчихмээр санагдана. "Итгэлгүй хүнд үгээ хичээ, идэмхий нохойд гэрээ хичээ". Эндээс л бид өөрсдийн алдсан Итгэлээ олж авч, хойч үедээ илүү ихийг өвлүүлэн үлдээж чадмаар санагдана.
Төвдийн шашинд найдсан он жилүүд бидний тэнгэр шүтээнийг үгүй хийж, газар лусын ивээлд багтах замыг маань баллуурдаг арилгасан байдаг. Галаа шүтэж, усаа дээдлэж, байгалиа сахин хамгаалах ариун үүргийг замхруулан арилгасан энэ шашны нөлөөгөөр л бид газар дэлхийдээ итгэх итгэлээ алдаж, шавар барималд хувь заяагаа даатган, Итгэлийнхээ гол тулгуурыг гээж орхисон мэт санагдана. Удаахан нь Манжийн хараанд орж өвгөдөөс үлдээсэн өв соёлынхоо олон эд өлгийг эрлийзжүүлээд авсан. Үг хэллэг, уламжлал, ёс заншил, монгол хүний голч ухааныг энэ л нөлөөгөөр бид алдаж асгаад дууссан. Бидэнд уул усны нэрийг хэлэхээс цээрлэдэг мухар сүсгийг манж заншил л бий болгосон. Аливааг эзэнгүйдүүлэх гэсэн санаа л даа. Тиймээс өнөөдөр уул усныхаа нэрийг мэдэх хүн хомсдож, эцэг дээдсийнхээ сүнсийг эргүүлж дуудах нь халаг юм болцгоож сууна. Хуучин цагт дов бүхэн нэртэй, уул бүхэн гуншинтай, газар бүхэн эзэнтэй байсан гэдэг. Харин одоо бол бүх зүйл эзэнгүйдэж эхлэж байна.
Өөрийн юмандаа эзэн сууж, эдэлсэн шиг эдлэж, хэрэглэсэн шиг хэрэглэдэг байгаль ээжийн хөвгүүд, охидын нүд үүнээс улбаалаад л харалган болчихсон бололтой. Удаахан нь Оросын нөлөө биднийг олон заншлаас минь салгаж, бичиг үсгийг маань хүртэл буруу номын өргөөр өрүүлж эхэлжээ. Бидэнд үлдсэн цөөн хэдэн ухаантныг устгаж, язгуур угсаа, ургийн бичиг, эртний заншлуудыг маань ор мөргүй болтол устгахаа дөхсөн энэ бүх гадны нөлөө нь бидний өөрсдөө хийлгүй, бусдаас хараат байж, өөрт биш бусдад найдаж суусны л хар гай гэж бодогдоно. Одоо ч бид тэр л зангаа тавиагүй л сууна. Хятад ажилчдаар хотоо дүүргэж, солонгос харчуулаар ороо дүүргэж, тэнэмэл хэрмэлчдээр түрийвчээ түнтийлгэчих санаатай л тэнгэр ширтээд хэвтэж байна. "Муу хүнийг зар, зарсан хойноо өр" гэж эмээ минь байнга л үглэж суудагсан. Энэ л ухааныг үлдээгээд суусныг сая л дэн дунхан ухаарч байна. Бид санаа буруут /Монгол хүн л биш бол Монголын төлөө сэтгэл нь чилнэ гэж үгүй/ хүмүүсийг хоймортоо залж, хотондоо зарсанаар юу хожсон билээ? Юу ч хожоогүй. Авсанаасаа алдсан нь их. Оросуудтай шадарлан баахан гүйснээр ой тоймгүй их өрийн тоо цээжилж авцгаасан. Одоо хятадуудаар байшингаа бариулаад л байна, хожим хэдэн монголын амиар тэр бүх зардал цэглэх бол гэж харуусна. Солонгос харчуулаар ор дэрээ засуулчих санаатай гүйлдээд байгаа хонгорууддаа хэлэхэд чамайг алсдаа ямархуу тавилан хүлээж байгаа бол гэж нэг эргэцүүлээрэй гэмээр санагадана. Энэ нь ганц чамд ч биш Монгол угсаатан, үндэстэнд хамаарах асуудал болчихоод байна. Монгол хүний сүүлчийн мөр газраас арчигдахад хэдэн эрлийз хүүхэд үлдээд харамсах нь юу л бол.

Monday, March 21, 2011

0 тоо мөн гэдэг шиг мэдэхгүй гэдэг бас нэгэн төрлийн хариулт мөн гэдэг шиг...


Миний мэдэрч байгаа мэдрэмжийг мэдэрсэн бас над шиг ийм байдалд орсон хүмүүс юу хийдэг бол зарим нь амиа хорлодог харин зарим нь тэмцдэг. Харин би яаах бол мэдэхгүй .....
0 тоо мөн гэдэг шиг мэдэхгүй гэдэг бас нэгэн төрлийн хариулт мөн гэдэг шиг... Гэхдээ азаар надад бүхнийг ухаалгаар шийдэж чадах ухаан байна ганцхан л хүч дутаад байна бас зориг... 
Энэ одоо байгаа цаг хугацаа маань хурдан л өнгөрөөсэй гэхдээ юууны төлөө гэж би яаарах билээ дээ чи залуу бас эрч хүчтэй байна. Хэн ч хурдан нөгөө ертөнцөд очихыг хүсэхгүй ...
Би гутарсан үедээ ууж тасрах дургүй харин баярласан үедээ уух дуртай...  

Н.Мөнхбатын нэгэн үнэн үгтэй шүлэг "Би дургүй''



                   

Гүн амирлангуйг цочоон ноход улихад би дургүй
Гүйж буй морийг тогтоосон эр хүнд би дургүй
Өвгөд түүхээ мэдэхгүй мунгинахад бас дургүй
Өрөөл бусад руу хялалзах айлын эхнэрт дургүй
Эцэг эхийнхээ нэрийг худалдагсадад би дургүй
Эмээ болж сураагүй чавганцад бас дургүй
Ээ чааваас гэж мунгинах жолооч нарт бас дургүй
Элээ хөөсөн нохдод бүрч дургүй
Сайхан биеийг худалдах бүсгүйд би дургүй
Сархад зооглоод шингээж чадахгүй харчуулд би дургүй
Салаа замын эхэнд хаяд одох нөхдөдөө би дургүй
Сав шимийн ертөнцийг мөнгөөр тайлбарлахад би дургүй
Эх хааны минь зураг газар хөглөрхөд би дургүй
Эмээлээ даахгүй байж эхнэр ярих залууст би дургүй
Эмжээр хосмог дээлийн энгэр уруугаа харахад би дургүй
Энүүхэндээ гэхэд би улс төрчдөд дургүй
Хосын амьдралд өнгөлзөх хадмуудад би дургүй
Хоосоны хойноос хөөцөлдөх дээд боловсролтонгуудад би дургүй
Хэзээ үхэхээ мэдэхүй харамч бэрдүүдэд би дургүй
Хүүхэд ялгаварлах үйлийн эзэнд би бүр ч дургүй
Үлэмжийн чанарыг үглэж дуулахад би дургүй
Үдшийн бүрийгээр гэнгэнэх хэн гуайд ч би дургүй
Монгол хэмээх сэтгэл нь харийн орон руу тэнүүчлэхэд би дургүй
Миний гэсэн бүхэн хүнийх болоход бүрч дургүй ээ
Мөнхрөх биш энэ хорвоод дэвхцэж байгаад л явахаас…,
Хөх толбоныныхоо хэрээр хашгарч байгаад буцахаас
Хараал ерөөлийн үгэнд нь уусаж байгаад дуусахаас
Хатуу зөөлний учралыг нь тэнцүүлж байгаад жаргахаас
Хавар ирдэг дулаарлыг нь хүлээж байгаад бүлээцэхээс
Өөрийн гэсэн бүхнээрээ омогшиж байгаад бүдгэрхээс
Өнчирөөд үлддэг жамыг дагаж арилжихаас
Хүн төрөлхтөний хуулийг дагаж байгаад жаргаюу
Хүрд нь эргэж зул болохын цагт мандаж байгаад жарга юу

Saturday, March 19, 2011

Сар дэлхий 2н хоорондох зай ойртлоо

2011-3-19-нд Дэлхий сар хоёрын хоорондох зай маш ойртож байгаа юм. Энэ үзэгдэл 18 жилд нэг удаа тохиолддог. Дундаж зай нь бол 364,397 км (226,425  миль ). Харин өнөөдөр бол 356,577 км (221,567 миль ) болж ойртож байгаа юм.  Үүнээс болоод маш олон асуудалууд гарж байгаа юм. Байгалын гамшигууд гэх мэтчилэн....
Хобби хөдлөөд гарж сарны зураг авлаа шдээ.
С.Сувдаргана

Эхнэрийн захидал


Top of Form

Эхнэрийн захидал

Нобелийн шаналт зохиолч Рабиндранаф Таагүрийн нэгэн бүтээлийг эмэгтэйчүүдийн баярыг тохилдуулан орчуулан хүргэж байна. Уг нь энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. “Эхнэрийн захидал” нэртэй энэхүү өгүүллэг бүсгүй хүний эрх чөлөөний тухай өгүүлсэн гайхамшигт бүтээлүүдийн нэг билээ.

Бид гэрлээд арвантаван жил болжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл чамд ганц удаа ч захидал бичиж байсангүй. Би үргэлж чиний дэргэд байж, бие биедээ захидал бичих хүртлээ холдож үзээгүй болохоор тэр. Одоо би Пури хотод аялж явна. Аялал маань гэгээрэл, ухаарлын аялал. Харин чи ажилдаа дарагдаад албан өрөөндөө сууж байгаа.

Би бол танай гэр бүлийн отгон бэр. Өнөөдөр арвантаван жил өнгөрсний хойно тэнгисийн эрэг дээр ийн зогсож байхдаа бурхан тэнгэр надтай үргэлж хамт байсныг ойлгоод  зориг зүрх орон захидал бичлээ. Авга ах чинь, чиний найз Ниродтай цуг отгон бэрийн царайг анх харахаар манай гэрт ирэхэд би 12 настай байсан. Манайх галт тэрэгний зогсоолоос 20 орчим миль газарт үхэр тэргээр бартаатай замаар явж байж хүрэх бөглүү тосгоны айл. Ууган бэр нь царай муутай болохоор ээж чинь дараагийн бэрээрээ хөөрхөн охин сонгохоор үнэхээр их хичээсэн билээ. Аавын царайд баярын мишээл тодорч, ээж бурханд талархан залбирч эхэлсэн. Охиныхоо царайлаг төрсөнд талархаад. Харин тэр хөөрхөн охин нь өөрөө тэгтлээ баяр хөөртэй байгаагүй юм. Хэчнээн үзэсгэлэнтэй байлаа гээд эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, бардам байж чадна гэж үү? Цээжинд минь чулуу зоох шиг тэр дөрвөн нүднээс зугтах газар надад байгаагүй ээ.

Хурим болж, би танай гэрт амьдрахаар ирсэн. Тэнгэр хүртэл эмгэнэн гашуудаж байх шиг санагдсан. Тэр гэрийн эмэгтэйчүүдийн шалгуурт бол би үл тэнцэх муу охин. Харин тэд хөөрхөн гэдгийг минь хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэхдээ хөөрхөн байх юунд хэрэгтэй юм бол оо гэж би гайхдаг байсан. Царайлаг байлаа гээд танай гэрийнхэн намайг хайрлаагүй шүү дээ. Гоо үзэсгэлэнтэй гэдгийг минь та нар тэгсхийгээд мартсан. Гэхдээ хөөрхнөөс гадна хэрсүү ухаантай гэдгээ би та нарт алхам тутамдаа сануулдаг байсан. Оюун ухаан миний дотор дэндүү гүн гүнзгий амьдарч байсан болохоор энэ олон жилийг танай гэрт боомилулсан мэт өнгөрүүлсэн ч бүдгэрч алга болоогүй юм. Ээж минь миний ухаанаас айдаг байсан. Эмэгтэй хүн ухаантай байж болохгүй гэж боддог байсан. Зан заншил, шашин шүтлэг, уламжлал гээд тоо томшгүй олон “болохгүй”-д баригдан амьдардаг хүн өөрийн оюун ухаандаа хөтлөгдөж эхэлбэл тойрон бүчих олон хэрмэн хана руу духаараа мөргөн хөсөр унах болно гэж үздэг байсан. Тэглээ гээд би яахав дээ. Бусад эхнэрүүдэд өгөөгүй тэр хэрсүү ухаанаа бурхан багш гэнэ алдаад надад дэндүү их хайрлачихсан юм чинь. Танайхан намайг том зантай, эрээ цээргүй, эх захгүй охин гэдэг байсан. Хорон гашуун үгээр хорссон сэтгэлээ тайвшруулдаг байсан биз. Тэгж доромжилж байсныг чинь уучилж байна аа, одоо.

Гэр орны эцэс төгсгөлгүй ажлаас өөр зүйл надад байсан. Та нарын хэн ч тэрийг мэдэхгүй. Нууцаар шүлэг бичдэг байсныг минь нэг нь ч гадарлаагүй. Тэнд миний эрх чөлөө нуугддаг байсан юм. Минийх гэж өмчлөх эрх чөлөө минь. Арвантаван жилийн хугацаанд хэн ч намайг шүлэгч гэдийг мэдээгүй.

Охин минь дөнгөж төрөөд нас барсан. Хэрэв амьд байсан бол хязгааргүй их аз жаргалыг надад бэлэглэж, би эх хүн болох байлаа. Охин минь надад үдшийн гялаан од шиг агшин зуурын гэрэл гэгээг бэлэглэчихээд яваад өгсөн. Тэгээд харанхуй амьдрал ахин үргэлжилсэн. Хормын төдий гэрлийг мартаад үүрдийн харанхуйд үхтлээ амьдрахыг шийдсэн бол өдийд би ингээд захидал бичээд суухгүй байлаа. Салхинд үлээгдсэн ганц жижиг үр чулуун ханыг ч түрэн ургах аварга модыг соёолуулж чаддаг билээ.

Том ахын чинь авгайн дүү Биндү охин ээж нь өнгөрөөд харж хандах хүнгүй болоод танайд ирсэн. Эгчийгээ бараадсан хөөрхий охин. Танайхан бүгд тэр охиныг ад үзсэн. Нөхрөө дургүйцмэгц төрсөн эгч нь хүртэл түүний ирсэнд аягүйцсэн дүр эсгэсэн. Дотор сэтгэлдээ асаж байсан дүүгээ гэх сэтгэлээ тэр илэрхийлж гаргахаас айсан. Тэр үнэхээр үлгэр жишээ сайн эхнэр байлаа. Өөрийнхөө сэтгэлийг нуух гэж өнөө муу дүүгээ хэчнээн нүд үзүүрлэсэн гээч. Энэ бүхэн надад гунигтайгаас илүү ичгүүртэй санагдсан. Хөөрхий охин толгой хоргодохын эрхээр эцэс төгсгөлгүй ажил хийдэгсэн. Түүнийг би өрөөндөө амьдрахыг зөвшөөрсөн. Төрсөн эгч нь дургүйлхсэн дүр эсгэсэн ч сэтгэлдээ баярлаж, санаа нь амарч байхыг би мэдэрсэн. Танайхан бүгд уурласан. Ялангуяа чи. Биндүгийн намайг гэх хайраас би өөрийгөө олж хардаг байлаа. Гэрт чинь хулгай гарахад та нар нэгэн дуугаар түүнийг сэрдсэн, эзэн нь өөр хүн байсан. Дараа нь хөөрхий охиныг нөхөрт гаргасан. Уйлсаар явсан охин уйлсаар оргоод ирсэн. Суусан хүн нь сэтгэцийн өвчтэй хүн байсан болохоор. Та нар мэдсээр байж түүнийг тийм хүний эхнэр болгосон. Тэгэхэд танай гэрийнхэн юу гэж хэлсэн гээч. “Эмэгтэй хүн бол эмэгтэй хүн. Сүйт залуу өвчтэй байна уу, эрүүл байна уу эцсийн эцэст эр хүн шүү дээ” гэж хэлсэн.

Хадмууд нь хойноос нь ирж, хэрүүл тэмцэл хийхэд би Биндүг өгөхгүй гэж зүтгэсэн. Гэсэн ч хөөрхий амьтан надад төвөг болохвий гэж айгаад өөрөө яваад өгсөн байсан. Нэг удаа эрэгтэй дүү маань надтай ирж уулзсан. Би түүнтэй Биндүг хадмынхаас нь хулгайлах тухай ярилцаж байсан юм. Тэгэхэд чи өрөөнд орж ирээд “За бас ямар бүтэхгүй юманд биднийг хутгах гэж байна?” гэсэн. “Бүтэхгүй зүйл гэвэл би танайд ирсэн өдрөөс л эхэлсэн. Тэр харин та нарын өөрсдийн чинь л хийсэн ажил шүү дээ” хэмээн хариулсан. “Биндүг авчраад хаа нэгтээ нуучихсан юм биш биз?” гэж чи асуусан. “Хэрвээ Биндү энд ирдэг л юм бол мэдээж би нууж, хамгаална. Гэхдээ тэр хэзээ ч ирэхгүй. Тиймээс битгий ай” гэсэн. Дүү маань хэдэн өдрийн дараа Биндү дахин оргоод холын хамаатныдаа очсон боловч цаадуул нь хадмынд нь буцаагаад аваачсан тухай олж сонссоноо хэлсэн. Хөөрхий охин хэчнээн зовж байгааг мэдэрч билээ.

Өөр хот руу мөргөлд явахаар шийдсэнээ хэлэхэд минь чи яасан их баярласан гээч. Намайг аягүй бол энд байгаад Биндүтэй холбогдоод дахин хэл ам татална гэж айсан биз. Гэсэн ч миний төлөвлөгөөг та нар мэдээгүй. Би дүүгээрээ Биндүг хулгайлуулаад хамт оргох гэж байсан юм. Лхагва гаригийн Пури орох галт тэргэнд ямар ч байсан Биндүг суулгаарай гэж дүүдээ захисан. Гэтэл маргааш нь дүү маань ирсэн. Царай нь баргар. “Эгч ээ, урьд шөнө Биндү өөрийгөө шатаачихаж” гэсэн. Хөөрхий охин одоо л нэг юм амарч. Түүний амьдрал тэр чигтээ там байсан. Үхэхдээ хүртэл тэр хүмүүсийг уурлуулсаар явж. Шатаж үхэхийг муу ёр гээд та нар бүгд сэжиглэж байсан. Амьд байсан бол түүний зовлон аль хүртэл үргэлжлэх байсан бол? Одоо би энэ хотод ганцаараа сууж байна. Биндү энд ирэх шаардлагагүй болсон. Гэвч би танай гэрт буцаж очихгүй. Тэнд эмэгтэй хүн байхын зовлонг би хангалттай амссан. Дахиад хэрэггүй. Энэ чивэлт амьдралаас илүү агуу зүйл бас байдаг гэдгийг та нар мэдэхгүй. Үхэл юунаас ч хүчтэй. Одоо Биндү та нарын хэнд ч дийлдэхгүй. Өрөвдөлтэй охин, өвчтэй эрийн эхнэр биш. Түүнийг хорьж дийлэх юу ч үгүй. Тэр эрх чөлөөнд нь бас төгсгөл гэж үгүй. Тэр бяцхан охин өөрийгөө галд шатаан эрх чөлөөнийхөө тэмцэх зоригийг минь өрдөж өглөө. Түүний асаасан жижгхэн гал түймэр мэт миний дотор дүрэлзэж байна. Танай гэрийн харанхуй манан дунд сохорсон мэт сууж байхад минь Биндү ирж, тэгээд эцэст нь замыг минь гэрэлтүүлж өгчихөөд явлаа. Амиа хорлох гэж байна битгий  санаарай. Би үхэхгүй. Битгий ай. Амьд үлдэнэ. Бурхан бүгдийг алагчлалгүй ивээдэг гэдэгт итгэж байна. Намайг ч бас.

Танай гэрийн отгон бэр байсан Мринал


Holi festival


Холи-Holi фестивал
Өнөөдөр бол 2010 оны 3 сарын 19 энэ өдөр бол Холи, харин маргааш буюу 3 сарын 20ыг Дуланди гэж нэрлэдэг байна. Хэд хоногын өмнөөс л тэд энэ баяртаа бэлдэж гадуур усан буу гулал хэмээх нунтаг будаг зарж эхэлсэн. Нилээд сүртэй тэмдэглэдэг нь ажилглагдаж байна. Бүгд хоорондоо Happy holi хэмээн баяр хүргэцгээгээл нөөх хөөрхөөн хэхэ. Сая сургуулаас ирэх гэж баахан юм болло ш дээ хөгшин хүн бараадаад л дагаад яваад байлаа шдээ. Гэхдээ хэд хэдэн шаартай усанд оногдсон хаха тэгээл ичих ч үгүй гараа зангидаж нээх том муухай харчааал яваад байсан хахэ би ч муу хүн юм даа. Баярынх нь өдөр ...
Холи бол маш хөгжилтэй фестивал юм. Үүнийг Энэтхэгийн хойд хэсэгийнхэн жил бүрийн 3 сард тэмдэглэдэг. Энэ баяраар хүмүүс бие биендээ тод өнгөтэй Гулал хэмээх нэгэн төрлийн нунтагыг түрхэдэг мөн бие биенлүүгээ шааран дотор өнгөтэй ус хийж байгаад шиддэг.  Энэ тод өнгөнүүд нь хүмүүсийн амьдралд баяр баясгалан, энерги авчирдаг гэдэгт итгэдэг.
Домог;
Холи баярыг тэмдэглэдэг болсон тухай маш их домор хууч байдаг. Тэдэн дундаад 1 алдартай домогыг нь өгүүлбэл;
Маш олон жилийн өмнө Хираняакасипу хамээх нэртэй нэгэн чөтгөрийн хаан байсан бөгөөд түүний хүү ханхүү Прахлад нь holy буюу маш ариун гэгээлэг ихэвчлэн Бурханд  залбирдаг байжээ. Үүнд нь аав нь маш дүргүй байжээ. Нэг өдөр хорон санаат хаан Холика нэртэй эгчдээ өөрийн төрсөн хүүгээ алахыг тушаасан. Холика эгч нь  Прахлад ханхүүг зуухруу хүчээр хийж шатааж алжээ. Гэхдээ тэр шатаагүй бас авга эгч нь харин үхсэн байна. Үхэнийнхээ өмнө харин ханхүүхээс уучлал гуйсан бөгөөд Ханхүү ч уучилжээ. Тийм учираас сайхан сэтгэлтэй ханхүүг жил бүр дурсаж байхын тулд энэхүү баярыг тэмдэглэдэг болжээ. Ингээд энэ баяр үүссэн түүхтэй.
Бас өөр нэг домороор бол;
Кришна болон Радна бурхадын мөнхийн хайраас үүссэн баяр гэж үздэг. Гэхдээ энэ бол Хинду шашны домор юм байна.
Зураг;




 С.Сувдаргана