Японы угсаатны зүйн музей нь анх 1974 онд суурь нь тавигдаж 1977 оноос олон нийтэд үйлчилж эхэлсэн. Минфаку гэж нэрлэдэг. Минфаку нь музейн үйл ажиллагааний дагуу нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгын бус байгууллага бөгөөд хүний түүх,амьдрах орчны тухай баримт гэрч болох эд зүйлсийг судлах, хүнийг гэгээрүүлэх оюуны хэрэгцээг хангах зорилгоор олж цуглуулан, хадгалан хамгаалах, судлан шинжлэх,дэлгэн үзүүлэх сурталчлах ажлыг эрхэлдэг газар юм. Гэхдээ дан ганц музэй гэхээсээ илүүтэйгээр судалгааны институт гэдгээрээ онцлогтой.Энэ чиглэлээрээ ч мөн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 60-аад эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид ажиллаж байна. Жил бүр гадны судлаачдыг 6-н сараас 1 жилийн хугацаатай урьж авчиран туршлага солилцож байна. Минфакугийн эрдэм шинжилгээний ажилчид,судлаачид нь Япон болон хилийн чандад аль алинд нь бий болж байгаа уламжлалт соёл болон орчин үеийн соёлын холилдол, ялгаатай соёл ба нийгэмүүдийн өөрчлөлтүүдийг судалцгааж байна. Энэ нь ч антропологийн чухал сэдэв юм. Мөн тус музей нь дэргэдээ сургуультай ба эрдэм шинжилгээний ажилчид нь соёлын антропологи, угсаатны зүйн чиглэлээр доктрантад суралцагсдад багшилж, судалгаа шинжилгээг нь удирдаж байна. Музейн судалгааны тайланг хэвлэн нийтлэл, үзвэр үзэсгэлэнгүүд, олон нийтэд зориулсан лекц, вэб сайтаас нь үзэж болно.Музэйн үзэсгэлэнгийн хэсэгт олон тооны угсаатны зүйн ховор үзмэр, олдворууд байгаа ба тэдгээрээ видео бичлэг болгон хүмүүст хамгийн сайн аргаар ойлгуулах материалууд, техник хэрэгсэлүүд ч мөн байрлуулж тависан байгаа. Одоогоор 250,000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа ба түүнээс зөвхөн 12,000-ийг нь л тогтмол үзэсгэлэндээ дэлгэн үзүүлдэг.
Минфакугийн бүтэц:
1.Тогтмол үзэсгэлэн
а.бүс нутагаар нь ангилсан үзмэр
а.бүс нутагаар нь ангилсан үзмэр
1. Номхон далайн орнууд
2. Америк
3. Европ
4. Африк
5. Өмнөд Ази
6. Төв ба хойд Ази
7. Баруун Ази
8. Зүүн Ази-Айну соёл
9. Зүүн өмнөд Ази
10. Зүүн Ази-Солонгос соёл
11. Зүүн Ази-Хятад
12. Зүүн Ази-Япон
б.Солилцооны соёл
1.Хөгжим
2.Хэл
2.Видео үзэх хэсэг: Дэлхийд байгаа соёл,нийгмүүдын тухай 500 гаруй богино хэмжээний видеонуудаас өөрсдөө, сонирхсоноо сонгож үзэх боломжтой.
1.Хөгжим
2.Хэл
2.Видео үзэх хэсэг: Дэлхийд байгаа соёл,нийгмүүдын тухай 500 гаруй богино хэмжээний видеонуудаас өөрсдөө, сонирхсоноо сонгож үзэх боломжтой.
3.Судалгааны хэсэг: Энэ хэсэгт,хэрвээ зочин олон төрлийн соёлуудын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл тэдгээртэй холбоотой ном зохиол, CD,компьютар ашиглан нийтийн номын сангаас мэдээлэлээ хайж олж үздэг.
4.Музейн дэлгүүр:
4.Музейн дэлгүүр:
5.Ресторан:
6.Номын сан:
7.Онцгой үзмэрийн хэсэг
Өөрийнхөө авсан хэдэн зурагаа орууллаа.
1.abstract буюу цаг хугацааг нэмж зурсан зураг
2.нэг зүйл нь хуурамч таагаарай хэхэ
3.Хятадын хэсэгийн тайлбар
4.Африк
5.Үнэн тасархай малгайнууд
6.Колонжсон соёл
7.Музейн гадаа
загасны арьсаар хийсэн дээл
ханбүгтэй Мариа эх
мүзейн гадаа
Авс
Хавай
Дараа Монголын хэсэгийг тусад нь оруулах болно.
С.Сувдаргана