Friday, May 13, 2011

Эмэгтэй хүн,,

Гүрийвэл гүрийнэ. Үхжийсан ч ёо гэж дуугарахгүй хөмхийгөө зуусан чигээрээ нүд аниж чадна. Гэхдээ бас эрхэлвэл ч эрхэлчихнэ. Хошуу амаа газар шүргэтэл унжуулаад, нуур далай болтол усан нүдлээд байж ч чадна. Их зан гаргаад хялайж харьцаж бас чадна. Эсвэл дундаа ороод, зүсэм талх хуваагаад идэж ч чадна. Гол нь хаана, хэзээ, хэний дэргэд ямар шалтгаанаар гэдгээ тохируулж чадвал тэр чинь эмэгтэй хүний ид шид байх даа,,,, :)