Япончуудын аж ахуй амьдрал ер нь бүх юм нь хиймэл юм шиг санагдаж байна. Энд зөндөө их хиймэл юмнууд, оршихуйнууд байна. Худлаа инээмсэглэл бол тэдний амьдралийн зайлшгүй шаардлага юмуу даа.
Бас хиймэл цэцэг байна.Ямар ч үнэргүй.Үүнээс нь болж Япончууд гадаад оронлуу жинхэнэ цэцэгний үнэрийг мэдэрхээр явцгааж, аялцгааж байна.Энэ нэг зүйлийг хэлээд байна.Юуг вэ? Өндөр хөгжил гэдэг нь жинхэнэ оригналь оршихуй, зүйлсийг устгаад, буцаагаад хиймэл адилхан зүйлийг бүтээдэг гэсэн үг болох уу? Япон их өндөр хөгжилтэй ч хаа нэгтээ их доройтсон ч юм шиг. Тэр доройтсон газарыг засахын тулд буцаад хуучин хөгжөөгүй үеийн япон болохгүй л юм бол хэзээ ч олж авж чадахгүй байхаа даа.Тэдний нийгэмд яагаад худлаа инээмсэглэх шаардлагатай вэ? энэ нь магадгүй, олон хүн тэдний олон зүйлтэй нь холбоотой байх л даа.Жижиг газар нутагтай олон хүн амтай тэгээд эвтэй байхаас ч өөр аргагүйд хүргэдэг болохоор гэж үзвэл энэ бас биш юмаа яаагаад гэхэр Солонгос улс гэж байна.энэ улс нь японтой адилхан бас л жижиг газар нутагтай олон хүн амтай гэхдээ тэнд хэрүүл гэж аймаар аймаар нээх эвтэй биш.тэд инээмсэглэхгүй амьдраад болоод л байна шүү дээ... Тэгэхээр одоо аж ахуйтай нь холбож үзий. Тарианы аж ахуй гэдэг хамтарч ажиллагүй л бол үр дүнд хүрдүггүй.үр дүнс хүрүхгүй байна гэдэг нь алсдаа өлсөж үхнэ гэсэн үг юм. энэ нь монголын мал аж ахуйтай харьцуулхад яг эсрэг тэсрэг.малчин хүн индивидуалист зан гаргаад ганцаараа амьдраад байж чаддаг ,харин тарианы аж ахуй болохоор ганцаараа хэзээ ч тариа тариад амьдарж чадахгүй.тэгэхээр энэ батлагдаж байна гэж үзэж болох юм. Тэгээд энэ тэдний эвтэй байх хамтарч ажиллахаас нь ирэээдүйн энэ их хиймэл япон үүсэх үндэс суурь нь болсон бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм.мөн тэдний нэрлэж байгаагаар япон бол асар өндөр хөжжилтэй,соёлтой улс юм.Хүн амьдрахын төлөө хэрэгтэй хэрггүй зүйлийг бүтээдэг гэж үзээд. Тэрийг соёл гэж үвэл япон бол асар өндөр соёлтой юм. Монголчууд соёл гэдэг үгийг их олон зүйлээр ашиглада,жишээлбэл гадаадад хүүхдээ сурахаар явахад нь соёлтой газар их юм сураарай гэж захидаг,бас жаахан буруу зүйл хийвал чи соёлтой байгаач гэдэг, Тэгэхээр монголчууд соёл гэдэгийг ёс суртахуунтай холбож ойлгодог бололтой. Япончууд бол харин өндөр хөгжил,техник технологитой холбож ойлгодог бололтойдогоо.
Хиймэл гэж юг хэлэх вэ гэхээр?
Жишээлбэл,хиймэл шүд гэж байна.энэ бол угаасаа байсан жам ёсоороо байсан зүйлийг эвдэрэх,муудахаар нь өөр зүйлээр солиод орлуулаад хийж байгаа гэсэн үг юм.энэ бол жинхэнэ зүйл шигээ яг бүрэн гүйцэд 100% байж чадахүй гэж бодож байна.дараа хиймэл шүдтэй болохоороо мэдэрнэээ.тэгэхээр тэдний нийгэм нь ч бас хиймэл болсон.яагаад хиймэл зүйл үүсэж байна гэхээр тэдэнд шаардлагатай болсон учираас байхаа.японд хиймэлээр арал үүсгэж байна.бас нохойндоо хүртэл хиймэл хөл буюу тэргэнцэр хийж өгсөн байна.тэгэхээр энэ бүхний үр дүн нь юу юм бэ магадгүй хэт өндөр хөгжил хэтэрхий их хиймэл зүйлийг хийлгүүлхэд хүргүдэг бололтойдогоо.гэхдээ л хүн байгал 2 салшгүй холбоотой гэдэгт би итгэдэг.гадаадад өөр нийгэмд байсанаар эх ороноо өмнө нь хэзээ ч хайрлаж байгаагүйгээр хайрлаж,санах мэдрэмж төрсөн.хэтэрхий их хиймэл байгал дунд байсан болоод ч тэр юмуу даа. тэд мөн музеидээ байгаа хиймэл зүйлээр бахархаж байна.энэ гэхдээ бас харьцангуй ойлголт л доо. хиймэл шүд гэдэг хоолыг амталж мэдэрж чадахгүй шиг хиймэл нийгэмээс хүн баяр баясал,аж жаргал гэдэг зүйлийг авж олж харж мэдэрж чадахгүй шүү дээ.
С.Сувдаргана