Friday, May 20, 2011

зарим нэг заримдагуудад


Миний нүдээр олж хараагүй байж 
Миний сэтгэлээр таниж мэдээгүй байж 
Миний итгэлээр итгэж чадаагүй байж
Миний дэргэд бүү өөлж гоочил!!!!
Хайрлах л гэсэн болхоос 
Хажуудаа чимэг болгох гээгүй!
Хар шар бор байх нь надаа хамаагүй
Хүн бүрт таалагдуулах гэж сонгоогүй
Хүсэл сэтгэл минь түүнд тэмүүлж 
Хайрлах гэж л түүнийгээ сонгосон юм! 
Илүү үг сэтгэл үрж Илүү зан итгэл алдруулдаг !!

Сүүлийнх нь,,, гомдоогүй,,,


,,,Дүүлэн нисэх шувуудад үгээ би дайя сонсоорой
Дурлалт хайрынхаа нэрийг тэнгэрийн үүлээр бичие уншаарай
Дурсамж, зүрх сэтгэл, оюун санаагаа ганцхан чинийхээ л өмнө уудлая
Дундуур бүхнээ харин дотроо л үлдээе бас шаналья

,,,уудлая би энэ зүрхийг сэгсрэе
Би энэ сэтгэлийг
Үзүүрээс нь юу гарж ирэхнүү
Хоёулаа хамтдаан хары,,,

НаНдин ариун хайр гэгээн чиний минь дүр үү
Надаас бусад нь хамаагүй гэсэн өнгөцхөн бодол уу
Хамтдаан хары
,,,Тиймээ хамтдаа энэ бүхнийг хары,,,

Үүлэн сүүдэр дайрчихвий гэсэндээ хайраа бүгдээс харамлаж
Өдөр шөнөгүй сүүдэр шиг дагасандаа алдсан л юм байлгүй
Үлгэрт гардаг хайрыг өөрийхтэйгөө андуурахдаа
Өнөөдөрийн амьдралаас хэтэрхий холдсон юм байлгүй,,,
,,,иймээ холдчихсон юм байлгүй,,,

Сайхан хайрыг мэдрүүлсэн бурхан шиг чамайг минь
Санахын хагацал хүртэл бүдгэрүүлэж эс чадна
Хөндүүрхэн цээжны минь хаа нэг хэсэгээс
Хөөрхөн чиний минь дүр намайгаа үнсэж аргадах юм даа


Архи ууж, тамхи татаж сэтгэлдээ гундуухан явсанаас
Ахиж  чамтайгаан учирсан юм шиг сэтгэл дүүрэн явья
Эхдээ гологдсон ботго шиг нүдэндээ нулимастай явсанаас
Эргэж уулзахын ерөөл тавиад нүүрэндээ инээмсэглэж явья даа
,,,тиймээ нүүрэндээ инээмсэглэж алхая,,,




Хуучин дэвтэрнээсээ олсон


Чулууг чулуу биш ус л дийлдэг.

Гүйж яваа хүн л унадаг, мөлхөж байгаа хүн унадаггүй.

Амьдрал бол уул юм. Бид ууланд удаан авирч түргэн урууддаг.

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Эмэгтэй хүн тэнэг байжийж хүнтэй гэрлэдэг.

Амьдрал бол тэр чигээрээ жүжиг, хэн сайн жүжиглэж чадсан нь хожно.

Хязгааргүй их эрч хүчээр хязгааргүй мөрөөдөлрүүгрр тэмүүлнэ.

Бусдыг дандаа өөрийнхөө оронд орлуулж бодоорой.

Амьдрал гэдэг үгний утга учир...

Зүгээр суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй, юу ч мэдрэхгүй,,,

Бүх зүйлээс сайн сайханыг мэдэр учир нь бүх зүйлд сайн тал гэж байдаг.

Өнгөрсөндөө амьдардаг хүнд ирээдүй ирдэггүй.