Tuesday, March 15, 2011

Өглөө болгон...давтагддаг өөр өөр ертөнцүүд

Өглөө болдон би өөр өөр ертөнцүүдийн хажуугаар өнгөрдөг.
1. Гэрийн хажууд байдаг нурсан байшингын хогон дотор амьдардаг хархнууд. Үнэндээ би харнуудад үнэн голоосоо дургүй гэхдээ хамт амьдараад ирсэн чинь хөөрхөн санагдаад байгаа. Анх дургүү байхдаа айдаг амьтанаа заавал олж харж айх гээд хажуугаар нь өнгөрөхдөө хараад байдаг байж билээ. Манай амьдардаг гудамжыг тэдний нэрээр Монголчууд Хархны хаант улс гэж нэрлэжээ хэхэ бас сонирхолтой шд.

2.Ядуусын байшин энэ бол харахад л сэтгэл өвдөөд байдаг байшин. Тэд үр хүүхэдүүдийнхээ ирээдүйн төлөө юу бодож суудаг бол, гудманд хогоор тоглох хэдэн сэрсгэр жаалууд бол тэдний хойч үе үр хүүхэдүүд нь. Энэ нэг урт хонгилон байшинд бөөн хэдэн ч гэр бйү юм бэ дээ мэдкүээ амьдардаг. Каст гэдэг их хэцүү ядуу нь ядуутайгаа суух юутай үйлийн үр вэ

3.Өвөө -тэр өвөө бол миний таамагаар өвчтэй бүүр эдгэрэшгүй өвчтэй ч байж магад. Хэтэрхий туранхай савхан 2 хөл дээрээ тогтож ядан таягаа тулан зогсох нь түүний насыг илтгэнэ. түүнд гэр орон гэж байгүй гудамны буланд өөрийн гэсэн нэг ортой бас хөнжилтэй бас борооноос хамгаалах том бүтээгүүртэй. Магадгүй хэзээ нэгэн өдөр намайг хичээлдээ явах үед түүнийг эрлэг аваад ячцихсан байх бий гэж битүүхэн санаа зовдог тэгэхдээ үргэлж т..нрүү харж инээмсэглэсэг.

4.Цааш эргээд 4 байшингын уулзвар энд л харин бөөн бөөн баяа нар цоо ширтрж өгнө дөө. Мужаан, дэлгүүрийн худалдагч, цахилгаанчин, ажилгүй нөхдүүд, өсвөр насны цугласан банди нар, тамхи татаж буй найзууд гээд зүйл бүрий хүн энд угтдаг, тэд нарыг харахаар зэвүү дургүү 2 зэрэг хүрээд л явчдаг

5.Хувцас индүүддэг охин тэр тэрний талаар би хүүхэдийн хөдөлмөр гэдэг сэдвээр нийтлэл бичих бодолтой байгаа. Тэр бол хүүхэдын хөдөлмөрын амьд жишээ. Гартаа ахадсан гэмээр том цогон индүүгээр угаасан хувцаснуудаа нямбайла индүүдэх нь түүний сурамгайг илтгэнэ.

за за дараа үргэлжлүүлнээ ...

С.Сувдаргана

No comments:

Post a Comment