,,,Дүүлэн нисэх шувуудад үгээ би дайя сонсоорой
Дурлалт хайрынхаа нэрийг тэнгэрийн үүлээр бичие уншаарай
Дурсамж, зүрх сэтгэл, оюун санаагаа ганцхан чинийхээ л өмнө уудлая
Дундуур бүхнээ харин дотроо л үлдээе бас шаналья
,,,уудлая би энэ зүрхийг сэгсрэе
Би энэ сэтгэлийг
Үзүүрээс нь юу гарж ирэхнүү
Хоёулаа хамтдаан хары,,,
НаНдин ариун хайр гэгээн чиний минь дүр үү
Надаас бусад нь хамаагүй гэсэн өнгөцхөн бодол уу
Хамтдаан хары
,,,Тиймээ хамтдаа энэ бүхнийг хары,,,
Үүлэн сүүдэр дайрчихвий гэсэндээ хайраа бүгдээс харамлаж
Өдөр шөнөгүй сүүдэр шиг дагасандаа алдсан л юм байлгүй
Үлгэрт гардаг хайрыг өөрийхтэйгөө андуурахдаа
Өнөөдөрийн амьдралаас хэтэрхий холдсон юм байлгүй,,,
,,,иймээ холдчихсон юм байлгүй,,,
Сайхан хайрыг мэдрүүлсэн бурхан шиг чамайг минь
Санахын хагацал хүртэл бүдгэрүүлэж эс чадна
Хөндүүрхэн цээжны минь хаа нэг хэсэгээс
Хөөрхөн чиний минь дүр намайгаа үнсэж аргадах юм даа
Архи ууж, тамхи татаж сэтгэлдээ гундуухан явсанаас
Ахиж чамтайгаан учирсан юм шиг сэтгэл дүүрэн явья
Эхдээ гологдсон ботго шиг нүдэндээ нулимастай явсанаас
Эргэж уулзахын ерөөл тавиад нүүрэндээ инээмсэглэж явья даа
,,,тиймээ нүүрэндээ инээмсэглэж алхая,,,
No comments:
Post a Comment