Tuesday, June 14, 2011

gantsaaral

Гарах хүсэл алга, гадаа зэврүүн ганцаардалд тэврүүлж
Ганц өдрийг өнгрөөлөө гээл галзуурчихгүй
**** дотор минь ганцаас илүү бодолууд зочилж
Гагцхүү би үүнийг л гарах гарц гэж анзаараад ганцаарадалдаа цагаа зарна
Ганцаардал надад боломж олгоно, Гавлыг минь идэвхжүүлнэ
Гарнаас минь гарах зүйлийг минь илүү төгөлдөржүүлнэ
Харавсан сум шиг өдрүүд өнгөрнө цаг хугацаа
Хичнээн хол явсаныг анзаарах сөхөөгүй, би ганцаараа
Гэрлээс нуугдсан харанхуйд орших сарьсан багваахай
Би бол хашир чоно хуучин бууны хугархай
Өндөр дээр гарахын тулд, өндөр дээрээс бүгдийг харахын тулд,
Өндөг шиг өөгүй зүйл байдаг гэдэгийг баталахын тулд
Өнгөцхөн би дүгнэлт хийхээс татгалзана өөртэйгөө мэтгэлзнэ
Өөрчлөлт хүссэн бодолтой минь эргэлзэж харгууцалдна
Өөртөө том хана хэрэм босгож бусдаас тусгаарлагдана
Өшөө их хийх зүйл байна гээд Ганцаардалтайгаа үлдэнэ.


Saturday, June 11, 2011

Бүтэлгүй хайрын эзэн бүхэнд зориулав /охидод/




Эмэгтэй хүний бардам зангаа битгий орхи
Эргэж араас нулимс бүү унага
Эх хүн болоод үрдээ зориулах цагаан сүү чинь болог, хайран юм
Эмзэгхэн зүрх чинь дахиад олон зовлонг хүлээж буй, битгий зовоо

Орондоо ороод битгий түүнийг бод, зүүдлэхийн нэмэр
Оронд нь анд найзтайгаа байсан жаргалтай мөчөө бод, сэтгэл сэргэнэ
Охин тэнгэр минь, чи битгий гунигла
Омог бардам, хараа дээгүүр алх

Түүнд өгсөн их хайрынхаа төлөө бүү харамс
Төлөөсөнд нь чи агуу сургамж авсан
Алдаа байсан гэж битгий шанал!
Амьдралыг таних ганц л алхам байсан юм шүү !!!
        Бүтэлгүй хайр чинь . . .