Эмэгтэй хүний бардам зангаа битгий орхи
Эргэж араас нулимс бүү унага
Эх хүн болоод үрдээ зориулах цагаан сүү чинь болог, хайран юм
Эмзэгхэн зүрх чинь дахиад олон зовлонг хүлээж буй, битгий зовоо
Орондоо ороод битгий түүнийг бод, зүүдлэхийн нэмэр
Оронд нь анд найзтайгаа байсан жаргалтай мөчөө бод, сэтгэл сэргэнэ
Охин тэнгэр минь, чи битгий гунигла
Омог бардам, хараа дээгүүр алх
Түүнд өгсөн их хайрынхаа төлөө бүү харамс
Төлөөсөнд нь чи агуу сургамж авсан
Алдаа байсан гэж битгий шанал!
Амьдралыг таних ганц л алхам байсан юм шүү !!!
Бүтэлгүй хайр чинь . . .
No comments:
Post a Comment