Sunday, February 20, 2011

Ингэхэд хүн ер нь хайр хэмээх хийсвэр ойлголтонд хий хөтлөгддөг болохоос биш хэн нэгэн бие хүнд хайртай болдоггүй юм биш байгаа?

Анхны юм бүхэн сонирхол татам байдаг. Би ч бас тийм байсан уу?
Миний хувьд харин чи тийм байгаагүйээ. Анх цагаан цэвэрхэн арьстай бас тарган бас бөөрөнхий хэлтэй хүүхэд байна даа л гэж бодож байсанаа санажийна. Гэхдээ яваа яваандаа өөрчлөгдсөөн. Яаагаад яаагаад гэвэл чамд намайг татах зөндөө зүйлүүд байдаг. Би чиний гаранд бас урууланд чинь хайлтай ....
Нэг л мэдэхэд чиний нүдэнд бусдаас онцгой харагдах гэж хичээдэг болчихсон байсан.
Би чиний нүдэнд хэн болж харагддаг вэ?

Гэхдээ одоо чамайг ямар их хүлээжийн гээч гэхдээ анх хүлээдэг байсанаасаа арай буурсан байнаа.
Яааж байгаан бол. 

Би ганцаардалд дасчихжээ. Хүмүүс ганцаардлаас айдаг гэх юм, гэвч ганцаардал гээч нь намайг тодорхойлох боллоо. Ганцаараа сэрж, ганцаараа унтаж, ганцаараа идэж, ганцаараа бодно... Аливаа шийдвэрийг мөн л ганцаараа гаргана. Би Би Би... Бид гэдэг үг миний хувьд утгаа алдаад удаж байна. Угаасаа хүн ямагт би-гээрээ л үлддэг юм байна.

Заавал амсах ёстой зовлон юм шиг
Заавал мартах ёстой дурсамж гэж байдаг юм байна
Бүтэх тавилангүй хайр сэтгэл шиг
Бүлээн нулимсандаа дасах цаг ирдэг юм байна
Өдрийн тэмдэглэл-ээс 



Хайрынхаа төлөө үхэн хатан тэмцэх хэрэгтэй гэдэг. Гэвч надаа түүний төлөө тэмцэх эрх байхгүй, учир нь тэр намайг хэзээ ч ойлгож чадахааргүй хүн билээ. Бүтэшгүй зүйлийг хүчлэх ямар хэрэг байна аа? Өнөөдөр би шаналах боловч маргааш гэхэд миний зүрх эдгэрэх болно. Толгой нь зүрхээ залах хэрэгтэй, энэ бол хууль. Сохор тэмцэл хэзээ ч зөв байгаагүй... түүний төлөө тэмцэх эрх надад байхгүй. Бурхад мартаж чаддаг болов уу? Хэрэв үгүй бол би хэзээ ч мөнхөрхийг хүсэхгүй... Мартахын жаргал юутай үнэтэй вэ?

Гэхдээ би мэднээ бид 2т сайхан ирээдүй байгаа. Гэхдээ хэзээ?????
Бид 2ын дунд болсон бүх зүйлд чи л буруутай? Чи л эхэлсэн..Гэхдээ төгсгөл гэж байгаагүй зүгээр л алга болчихсон... хаашаа...... яг хаашаа...
Эхлүүлсэн шигээ төгсгөх хэрэгтэй биз дэ. Дундаас нь хаашаа алга болчиховоо..
 Ахын дүү ахтайгаа үерхээрэй мэдоо гэж хэлжийсанаа санажийнуу?
Бид 2 чинь үерхэж байгаа шдээ. Энд сураад л амьдралаас л аль алийг нь зохицуулаад яваад байна шүү дээ
,,,,,-тайгаа л авч сууя гэж бодоод байгаа шдээ.


 

Ингэхэд хүн ер нь хайр хэмээх хийсвэр ойлголтонд хий хөтлөгддөг болохоос биш хэн нэгэн бие хүнд хайртай болдоггүй юм биш байгаа?













      

No comments:

Post a Comment