Sunday, October 16, 2011

...

Хайр гэдэг чинь яг эрвээхэй шиг
Барих гээд араас нь гүйх тусам зугтана
Харин тоохгүй байх юм бол
Чимээгүйхэн ирээд мөрөн дээр сууна.

Sunday, October 9, 2011

тахиа гуайд

Намайгаа уучлаарай чи минь
Би явлаа….
Үнэнч сэтгэлийн чинь тэр хайрыг
Үзэн ядалт болгон хувиргамааргүй байна.
Үнэхээр надад хэцүү байсан ч
Үнэндээ өөр арга даанч алга!!!
Дундуураа дүүргэх гэж хүмүүс бие биендээ дурладаг ч гэлээ
Дутуугаа нөхөх гэж хүмүүс нэг нэгнийгээ хайрладаг ч гэлээ
Сэтгэлийг чинь зугаа болгож даан ч би зүрхлэхгүй нь
Хайрыг чинь тоглоом болгож даан ч би чадахгүй нь.
Өнгөрсөн шөнийн зүүдэндээ хар дарсаныг чинь би мэдэж байна
Аргагүйдээ
Өглөө чамайгаа сэрхэд чинь би байхгүй байх учираас
Зүүн нүдний чинь зовхи доошоо татсаныг би мэдэж байна.
Тэгэлгүйдээ
Зовохыг чинь би харахыг хүсээгүйдээ
Чимээгүйхэн холдсон учираас
Насаараа чи надад гомдож явсанаас
Хэсэгтээ л намайгаа үзэн ядаж явсан нь дээр биз дээ
Хожмын нэг өдөр чи намайг санахад
Харамсал болон бүү хувираасай даа
Намайгаа уучлаарай чи минь
Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр
Амьдран суудаг байжээ гэж үлгэр эхэлдэг шиг
Бүтээгүй ч гэсэн бидний хайр
Яг л үлгэр шиг эхлэж билээ.
Үлгэр ингээд амар сайхандаа жаргажээ гээд дуусдаг шиг
Үүрдийн гэж бодсон чи бидний хайр
Энд хүрээд төгсөж байна
Өмнө нь би чамтайгаа байхад
Хайрандаа мансуурч, дурлалдаа согтдог байсан
Гуниглахгүй гэж инээж үзлээ
Ямар ч баясал алга
Гутрахгүй гэж дуу аяллаа
Ямар ч хөг алга
Өмнө нь би чамтай байхад
Сэтгэлээсээ инээж, зүрхнээсээ дуулдаг байсан
Намайгаа уучлаарай чи минь би явлаа
Цаг хугацаа бүхнийг авч одно
Яг л цас хайлдагтай адил
Хором мөч бүгдийг мартуулнаа
Яг л бороо зогсдогтой адил….
НАМАЙГАА УУЧЛААРАЙ БИ ЯВЛАА…♥





яа одоо тахиа гуай чамд хэлэхийг хүсэж байна,,,,чи даанч олж уншихгүй л дээ харамсалтай люм,,,

Friday, September 30, 2011

одоо би өвсөн дээр гишгэж байна өнө хойчид тэр над дээр ургах болно...

олоон олон бодож байснаасаа ч олон  хоног тэмдэглэл бичсэнгүү,,, цаасан дээр бичхээр хүмүүс уншаад байхаар нь дургүү хүрээд энд нэг жижкэн орон зайгаа нээгээд үлдээжийн...
7 сараас хойш миний амьдралд их ч юм болж, их з зүйл өөрчлөгдлөө... сайнаар ч муугаар ч тэр,,,гэхдээ харамсаагүйэээ,,,
 одоо би өвсөн дээр гишгэж байна өнө хойчид тэр нас дээр ургах болно,,,, тиймүүү над дээр ,,, бас чам дээр...
энд одоо ус буцалжийн,,, бас би суужийн,,,сониноос хэдэн жилийн өмнө цохиж байсан хөл маань өвдөөд 1дхд очож зурагаа авхуулна,, зүгээр гэдэгт итгэе,, бас бодьё,,
болоогүй байхад цас орцон чи бас болоогүй байхад яваад өгсөн,, гэхдээ эргэнэ гэдэгт итгэжийн,, сэдэлийг ни чи өөрөө төрүүлсэээн,,,
шахуу байх тусмаа ихийг сурдаг,, гэхдээ гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй мэдооо...
ойрд бөөг их сонирхож судалжийгаа,, сонирхолтой бас гайхалтай,, биширмээр сүрдмээр,,
эргэн тойрныхон амьдралдаа оржээ,, би бас ормоор л байна гэхдээ хурдан биш,,, бас гүнзгий биш,,


Tuesday, June 14, 2011

gantsaaral

Гарах хүсэл алга, гадаа зэврүүн ганцаардалд тэврүүлж
Ганц өдрийг өнгрөөлөө гээл галзуурчихгүй
**** дотор минь ганцаас илүү бодолууд зочилж
Гагцхүү би үүнийг л гарах гарц гэж анзаараад ганцаарадалдаа цагаа зарна
Ганцаардал надад боломж олгоно, Гавлыг минь идэвхжүүлнэ
Гарнаас минь гарах зүйлийг минь илүү төгөлдөржүүлнэ
Харавсан сум шиг өдрүүд өнгөрнө цаг хугацаа
Хичнээн хол явсаныг анзаарах сөхөөгүй, би ганцаараа
Гэрлээс нуугдсан харанхуйд орших сарьсан багваахай
Би бол хашир чоно хуучин бууны хугархай
Өндөр дээр гарахын тулд, өндөр дээрээс бүгдийг харахын тулд,
Өндөг шиг өөгүй зүйл байдаг гэдэгийг баталахын тулд
Өнгөцхөн би дүгнэлт хийхээс татгалзана өөртэйгөө мэтгэлзнэ
Өөрчлөлт хүссэн бодолтой минь эргэлзэж харгууцалдна
Өөртөө том хана хэрэм босгож бусдаас тусгаарлагдана
Өшөө их хийх зүйл байна гээд Ганцаардалтайгаа үлдэнэ.


Saturday, June 11, 2011

Бүтэлгүй хайрын эзэн бүхэнд зориулав /охидод/




Эмэгтэй хүний бардам зангаа битгий орхи
Эргэж араас нулимс бүү унага
Эх хүн болоод үрдээ зориулах цагаан сүү чинь болог, хайран юм
Эмзэгхэн зүрх чинь дахиад олон зовлонг хүлээж буй, битгий зовоо

Орондоо ороод битгий түүнийг бод, зүүдлэхийн нэмэр
Оронд нь анд найзтайгаа байсан жаргалтай мөчөө бод, сэтгэл сэргэнэ
Охин тэнгэр минь, чи битгий гунигла
Омог бардам, хараа дээгүүр алх

Түүнд өгсөн их хайрынхаа төлөө бүү харамс
Төлөөсөнд нь чи агуу сургамж авсан
Алдаа байсан гэж битгий шанал!
Амьдралыг таних ганц л алхам байсан юм шүү !!!
        Бүтэлгүй хайр чинь . . . 

Monday, May 30, 2011

gertee irlee Mongoldooo

бичлэх оруулалгггүй жаахан удчиж гээд л хүмүүс бичээд байдаг хэха ,,, яадын тгэж бичиж үзнээ нтр,,,


одооноод яг1 жилийн өмнө би Японд 1 жил оюутан солилцонф хөтөлбөрөөр сурчаад эх орондо ирж байсын тэр үед аймаар л шоконд ороод байсан,, нэг хэсэгтэ эл гарж өгөхгүй зовж билээ, Бүх ым л эмх замбараагүй хэцүү ядаргатай болж бүтэхгүй байгаам шиг санагдаад байсан.
Харин одо бол би 2 хонгын өмнө Энэтхэгээс ирээд сууж байна даа.Гэхдээ юун шок энэ тэр байкүү шүү... ккк.. сайхан байнооо...
ирэх гэж ачаагаа 25кг багтаах гэж зовсоон. Шал балай хамах хувцаса шатаасоон тэр нь бас дээр байсан байх,,, хлормин ихтэй усанд угагаад байсан чинь өнгөө алдцан гэж,,,
Энэтхэгээс-Шанхай-Бээжин-Эрээн-Занын үүд-Үлаанбаатр гэж гэртээ ирлээ дээ хөөрхий,,, хол зам туулсан тул замын тоосоо сайн гөвсөөн ккк
Бээжингээс автобусанд суугаад л кк ядаж байхад ганцаараа,,, гэхдээ зүгээр,,,
Эрээн дээр таньдаг хүнээрээ тосуулаад,,, гэрт нь жаахан унтажийгааад,,, өдөр наашаа 69өөр гарч ирээд хэсэгтээ л манарав ккк,,,
Тээгэд л замын үүдын галт тэрээгны буудал дээр ирсэн чинь билет байхгүй баларсан шд,,, хүлээж хүлүүж оочирлэж оочирлэөж нэг юм 5 цаг болжийход надад билет олдооод УРА хашгираад л сууцаааан,,, ядаж байхад 3 давхар 55 гэсэн суудалтай хэха,, гэхдээ Тэд нар Монголчууд хооронфоо болно доо гээд л нээх хөөрхөн кккк

Friday, May 20, 2011

зарим нэг заримдагуудад


Миний нүдээр олж хараагүй байж 
Миний сэтгэлээр таниж мэдээгүй байж 
Миний итгэлээр итгэж чадаагүй байж
Миний дэргэд бүү өөлж гоочил!!!!
Хайрлах л гэсэн болхоос 
Хажуудаа чимэг болгох гээгүй!
Хар шар бор байх нь надаа хамаагүй
Хүн бүрт таалагдуулах гэж сонгоогүй
Хүсэл сэтгэл минь түүнд тэмүүлж 
Хайрлах гэж л түүнийгээ сонгосон юм! 
Илүү үг сэтгэл үрж Илүү зан итгэл алдруулдаг !!

Сүүлийнх нь,,, гомдоогүй,,,


,,,Дүүлэн нисэх шувуудад үгээ би дайя сонсоорой
Дурлалт хайрынхаа нэрийг тэнгэрийн үүлээр бичие уншаарай
Дурсамж, зүрх сэтгэл, оюун санаагаа ганцхан чинийхээ л өмнө уудлая
Дундуур бүхнээ харин дотроо л үлдээе бас шаналья

,,,уудлая би энэ зүрхийг сэгсрэе
Би энэ сэтгэлийг
Үзүүрээс нь юу гарж ирэхнүү
Хоёулаа хамтдаан хары,,,

НаНдин ариун хайр гэгээн чиний минь дүр үү
Надаас бусад нь хамаагүй гэсэн өнгөцхөн бодол уу
Хамтдаан хары
,,,Тиймээ хамтдаа энэ бүхнийг хары,,,

Үүлэн сүүдэр дайрчихвий гэсэндээ хайраа бүгдээс харамлаж
Өдөр шөнөгүй сүүдэр шиг дагасандаа алдсан л юм байлгүй
Үлгэрт гардаг хайрыг өөрийхтэйгөө андуурахдаа
Өнөөдөрийн амьдралаас хэтэрхий холдсон юм байлгүй,,,
,,,иймээ холдчихсон юм байлгүй,,,

Сайхан хайрыг мэдрүүлсэн бурхан шиг чамайг минь
Санахын хагацал хүртэл бүдгэрүүлэж эс чадна
Хөндүүрхэн цээжны минь хаа нэг хэсэгээс
Хөөрхөн чиний минь дүр намайгаа үнсэж аргадах юм даа


Архи ууж, тамхи татаж сэтгэлдээ гундуухан явсанаас
Ахиж  чамтайгаан учирсан юм шиг сэтгэл дүүрэн явья
Эхдээ гологдсон ботго шиг нүдэндээ нулимастай явсанаас
Эргэж уулзахын ерөөл тавиад нүүрэндээ инээмсэглэж явья даа
,,,тиймээ нүүрэндээ инээмсэглэж алхая,,,




Хуучин дэвтэрнээсээ олсон


Чулууг чулуу биш ус л дийлдэг.

Гүйж яваа хүн л унадаг, мөлхөж байгаа хүн унадаггүй.

Амьдрал бол уул юм. Бид ууланд удаан авирч түргэн урууддаг.

Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Эмэгтэй хүн тэнэг байжийж хүнтэй гэрлэдэг.

Амьдрал бол тэр чигээрээ жүжиг, хэн сайн жүжиглэж чадсан нь хожно.

Хязгааргүй их эрч хүчээр хязгааргүй мөрөөдөлрүүгрр тэмүүлнэ.

Бусдыг дандаа өөрийнхөө оронд орлуулж бодоорой.

Амьдрал гэдэг үгний утга учир...

Зүгээр суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй, юу ч мэдрэхгүй,,,

Бүх зүйлээс сайн сайханыг мэдэр учир нь бүх зүйлд сайн тал гэж байдаг.

Өнгөрсөндөө амьдардаг хүнд ирээдүй ирдэггүй.


Friday, May 13, 2011

Эмэгтэй хүн,,

Гүрийвэл гүрийнэ. Үхжийсан ч ёо гэж дуугарахгүй хөмхийгөө зуусан чигээрээ нүд аниж чадна. Гэхдээ бас эрхэлвэл ч эрхэлчихнэ. Хошуу амаа газар шүргэтэл унжуулаад, нуур далай болтол усан нүдлээд байж ч чадна. Их зан гаргаад хялайж харьцаж бас чадна. Эсвэл дундаа ороод, зүсэм талх хуваагаад идэж ч чадна. Гол нь хаана, хэзээ, хэний дэргэд ямар шалтгаанаар гэдгээ тохируулж чадвал тэр чинь эмэгтэй хүний ид шид байх даа,,,, :)

Tuesday, May 10, 2011

алдаагүй


  • Алдаа байсан гэж битгий шанал! 
  • Амьдралыг таних ганц л алхам байсан юм шүү !!!
  • Түүнд өгсөн их хайрынхаа төлөө бүү харамс 
  • Төлөөсөнд нь чи агуу сургамж авсан

Sunday, May 8, 2011

Би эхнэр авмаар байна (1971)


Жюди Брэдигийн энэхүү өгүүллэг нь 1971 онд “Ms” нэртэй феминист сэтгүүлд анх нийтлэгдсэнээсээ хойш одоог хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа юм. Өгүүллэгийг унших зуураа та Брэдигийн тодорхойлсон “нөхөр”, “эхнэр”-ийн дүрийг анхааралтай ажиглавал энэ өгүүллэг 1970 оноос одоо хүртэл нийгэмд яагаад тэгж хүчтэй нөлөөлснийг ойлгох байх.

Би эхнэр авмаар  байна (1971)

Би хүмүүсийн “эхнэр” гэж тодорхойлдог ангилалд багтдаг хүн. Би Эхнэр. Мөн үүгээр ч зогсохгүй би Ээж.

Манай нэг эрэгтэй найз эхнэрээсээ салаад удаагүй бөгөөд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм. Найз маань нэг хүүтэй, мэдээж салсан эхнэрийнх нь. Тэгээд одоо өөр эхнэр хайж байгаа юм. Нэгэн орой би хувцас индүүдэнгээ найзынхаа талаар бодож байгаад гэнэт л би ч гэсэн эхнэр авмаар байна гэсэн хүсэл өөрийн эрхгүй надад төрлөө. Яагаад би эхнэр авмаар байна вэ гэж үү?

Би эдийн засгийн хувьд бие дааж, өөрийгөө хөгжүүлэх, бас надаас хамааралтай хүмүүсийг хэрэгцээтэй үед нь тэтгэж байх үүднээс сургуульдаа буцаж ормоор байна. Намайг сурч байх хугацаанд ажил хийгээд гэр орноо аваад явчихдаг эхнэртэй болмоор байна. Бас намайг сургуульдаа яваад эзгүй байх хойгуур эхнэр маань хүүхдүүдээ асарч халамжлаад байж байвал зүгээр. Бас хүүхдүүдийг эмчид үзүүлэх, шүдний эмчээс цаг авах ажлыг зохицуулчидаг байх хэрэгтэй. Минийхийг ч бас зохицуулах ёстойг хэлэх юун. Мөн миний хүүхдүүдийг зөв зохистой хооллож, тэдний хувцсыг угааж цэвэрхэн байлгах, уранхай цоорхойг нь нөхдөг байх ёстой. Хүүхдүүдийн хичээлийг давтуулж, үе тэнгийхэнтэйгээ нийгмийн зохистой харилцаанд орж чадаж байгаа эсэхэд анхаарал тавьж, мөн хүүхдүүдийг  парк, амьтны хүрээлэн рүү авч явдаг сайн хүмүүжүүлэгч, асран хамгаалагч байх эхнэр авмаар байна. Би хичээлээ тасалж болохгүй учраас хүүхдүүд маань өвдөж онцгой халамж анхаарал шаардлагатай болвол эхнэр маань хүүхдүүдээ халамжилж бүгдийг зохицуулдаг байх хэрэгтэй. Ийм тохиолдолд тэр ажлаасаа эвтэйхэн чөлөө авж, ажлаасаа халагдчихгүй байх ёстой. Ажлаа таслаад байвал эхнэрийн маань орлого тэр хэрээр багасана гэсэн үг шүү дээ, гэхдээ яахав би энийг тэвчиж болох байх. Бас эхнэр маань хүүхдүүдээ асрангаа ажил хийж мөнгө олж байх ёстой гэдгийг энд дурьдах нь илүүц биз ээ.

Би миний биеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, ойлгодог эхнэртэй баймаар байна. Бас гэр орныг маань сайхан цэвэрлэчихдэг байх хэрэгтэй. Миний хувцасыг цэвэрхэн байлгадаг, угаадаг, индүүддэг, хэрэгтэй үед олоход амар байдлаар бэлдээд тавьчихдаг тийм эхнэртэй баймаар байна. Бас миний эд юмсыг хэрэг гарсан үед олоход амархан газар цэгцэлж тавьдаг байх ёстой. Би сайхан хоол хийдэг эхнэр авмаар байна. Эхнэр маань хоолны цэсээ төлөвлөж, дэлгүүрээс хэрэгцээтэй хүнсээ цуглуулдаг, төрөл бүрийн хоол бэлдэж, надад ялдамханаар үйлчилдэг, бас намайг хичээлээ хийж байх хооронд цэвэрлэгээгээ хийдэг байх ёстой. Намайг өвчин тусаад, түүндээ зовж шаналаад хичээлдээ явж чадахгүй үед маань асарч, халамжилдаг эхнэртэй баймаар байна. Гэр бүлийхэнтэйгээ амралтанд явах ч юмуу, амарч, орчноо солих шаардлага гарсан үед миний хүүхдүүдийг асарч байх хүн байх хэрэгтэй учраас би эхнэр авмаар байна.

Би эхнэр хүний үүргийн талаар байнга гомдоллож намайг залхаадаггүй мөртлөө хичээлээ давтахад тулгарсан хэцүү асуудлуудыг хэлэлцэж тайлбарлахад минь намайг тэвчээртэйгээр сонсдог эхнэртэй баймаар байна. Би бас намайг даалгавараа бичээд дуусчихсан бол шивээд өгчихдөг эхнэртэй баймаар байна.

Эхнэр маань миний нийгмийн амьдралыг анхаарч, хичээнгүйлэн зохицуулдаг байх ёстой. Эхнэр бид хоёр найз нөхдийндөө уригдсан тохиолдолд хүүхдээ харуулах асуудлыг эхнэр маань өөрөө аргалж, зохицуулдаг байх хэрэгтэй. Намайг сургуулийнхаа найзуудыг гэртээ урьж авчраад хөгжилдмөөр байгаа үед гэрээ цэвэрлэж тусгайлан сайхан хоол бэлдээд, найзуудыг маань дайлдаг байхын зэрэгцээ биднийг сонирхолтой яриа өрнүүлж байхад  садаа болоод байдаггүй тийм эхнэр авмаар байна.

Мөн зочдыг гэрт ирэхээс өмнө эхнэр маань хүүхдүүдийг хооллоод, унтуулчихдаг байвал зочдод садаа болохгүй амар байна. Бас би зочдын маань хэрэгцээг анхаарч тэднийг ая тухтай байлгадаг, үнсний сав ширээн дээр байгаа эсэх, зуушаа дууссан эсэхийг анхаардаг, дууссан бол  дараа нь  үндсэн хоол өгдөг, хундагатай дарс нь дундарсан бол дүүргээд өгдөг, хүссэн үед нь кофегоор дайлдаг эхнэртэй баймаар байна. Бас эхнэр маань надад зарим орой гадуур гарч наргиж цэнгэж алга болох хэрэгцээ байдгийг ойлгож мэддэг  байх ёстой.  

Манай эхнэр бас миний сексийн хэрэгцээнд мэдрэмжтэй ханддаг, намайг хүссэн үед дур хүсэл дүүрэн янагладаг, намайг ханамж авсан эсэхэд анхаардаг байх хэрэгтэй. Тэгээд мэдээж, намайг сонирхолгүй байгаа үед секс хийх гээд хүсэж шаардаад байдаггүй бол сайн. Бас би ахиж хүүхэдтэй болмооргүй байгаа учраас жирэмслэлтээс хамгаалах асуудлаа өөрөө зохицуулдаг байх ёстой. Эхнэр маань насан туршдаа ганцхан надад үнэнч байж, миний оюун ухааныг хардалт гэсэн зүйлээр үймүүлдэггүй байх ёстой. Бас миний сексийн хэрэгцээ надаас зөвхөн ганц хүнтэй байхаас илүү зүйл шаарддагийг ойлгодог байх хэрэгтэй. Эцсийн эцэст би чинь хүмүүстэй аль болох л бүрэн дүүрэн харилцаатай байх ёстой шүү дээ.

Би одоо байгаагаас минь илүү эхнэр болоход тохиромжтой хүнтэй магадгүй тохиолдлоор таарвал одоогийн эхнэрээ дараагийнхаар нь солих эрх чөлөөтэй баймаар байна. Мэдээжийн хэрэг, ийм тохиолдолд би цоо шинэ амьдрал эхлүүлэх болохоор хуучин эхнэр маань хүүхдүүдээ өөр дээрээ  авч намайг чөлөөтэй орхих хэрэгтэй.

Би сургуулиа төгсөөд ажилд орвол эхнэр маань ажлаасаа гарч, гэртээ суун эхнэрийн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байхыг хүсч байна.

Бурхан минь, хэн эхнэртэй байхыг хүсэхгүй гэж!


Зохиогч энэхүү бяцхан өгүүллэгээр дамжуулан өгүүлэгч ямар эхнэр”-тэй болох хүслээ нэгднэгэнгүй тоочих байдлаар “эхнэр гэж хэн болох, ямар байх ёстой талаар нийгмээс тулгаж буй дүр, төсөөллийг ёжтой байдлаар дэлгэн харуулсан юм. Өгүүлэгч өөрийгөө “эхнэр”-үүдийн нэг гэж томьёолсон бөгөөд хэрэв өөрөө эхнэртэй болвол ямар шаардлага тавих талаар илэрхийлэх замаар ёгт байдлаар өөрийн “эхнэр”-ийн дүр төрх, хувиа хичээсэн нөхөр”-йн оноож буй ачаа, үүргүүдэд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Орчуулсан: Залуу эмэгтэйчүүдийн клуб (Х.Номингэрэл, Б.Золзаяа, Ж.Тэгшзаяа)

дэмий юм хийж байсанаа ухаарав,,

дэмий дэмий дэмбэрэлийн охин бүүр дэмий тэр дэмий юмаар би ч яаахуу дээ нтр,,, би нээрээ ээмар дэмийржилнаа хэд хоног,, амьдараад байна уу яаагаад байна бүүр мэдэх ч юм алга л байна,,, гэхдээ том дэвшил нь дэмий юм хийж байсана ухаараад урьдын Сувдаргана болохоор шийдэв ,,,,

Thursday, May 5, 2011

том төлөвлөгөө гэхдээ нууц

ганцхан л удаа амьдарна гэсэн үзэлээр явсаар маргааш найзуудтайгаа нэг том төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж байна,,, санаанд багтамгүй л юм,,, гэхдээ сонирхолтой байна гэж найджийнэээ,,,

Friday, April 29, 2011

Одооны тухайд...


Одооны тухайд...
Би үгүйээ чи хэн бэ
Би чамд зүгээр л итгэхийг хүссэн гэхдээ чадахгүй нь,,, ЯААГААД,,, яаагаад вэ гэвэл би ухаан суучихаж наадах цаадахыг хардаг болчихож,, амьдрал хуурамч гэдэийг мэддэг болчохож,,, сохороор дурлахаа больчихож ,,,,
Энэ бүхэн хэрэгтэй юу ,,, хэнд хэрэгтэй гэж ,,,, үгүй дээ эмэгтэй хүн ухаантай байх хэрэгтэй эмэгтэй хүн эрхэмсэг байх хэрэгтэй... би чамд хайртай байх хэрэгтэй гэжүү,,,
Би энд ямар нэгэн юмны төлөө ирсэн бол тэр нь чиний төлөө байхаа гэж боддог,,,
Чамайг хайрлаж эхлэхдээ өөриййгөө би чинь энд сурах гэж ирсэнээс дурлах гэж ирээгүйээ гэж хуурсан,,, амьдрал хуурамч юм билээ,,,
Эрэгтэй хүмүүс жүжигчин юм билэээ,,,, бас дээр нь уран үгтэй юм билээ,,,
Гэхдээ хүн алдаж болно,,, би алдаагүйэээ,,, энүүгээрээ явбал алдахгүйээ гэж бодож байна,,,
Чи олон охиноор тоглодог юм билэээ,, би бас тэд нарын чинь нэг болох шахсан уу,,, гэхдээ чи чадахгүйээ,, чамд намайг тэгэх ч эрх байгхүй ,,,
Би чиний найз охин болохыг хүссэн
Би чиний эхнэр болохыг хүссэн
Би чиний хайр байхыг хүссэн
Чамаас сайхан үг сонсохыг хүссэн
Чамаар зүгээр л хайрлуулахыг хүссэн
Гэхдээ чи жоохон байсан
Хүн хайрлаж, хүндэлж, халамжилж сураагүй байсан,,,
Одоо л бол бүх зүйл чамаас шалтгаална ,,,,
Гэхдээ сэвтсэн сэтгэл буцаж хэвэндээ ордоггүй шиг би тийм баймааргүй байна,,,
Чи л өөрөө энэ бүгдыг эхэлсэн гэхдээ яаах гэж эхлүүлсийн би чамд дэндүү итгэсэн гэхдээ энэ бүгд хуурамч үгүйээ эсвэл үнэхээр үү гэдэгийг цаг хугацаа л харуулна ,,,
Гэхдээ ЧИ БАС БИ ,,,,

Бухимдлын үзүүрт


Бухимдалын үзүүрт,,,Сэргэлтын эхэнд
Бухимдал энэ зүгээр л намайг зовоогоод байна гэхдээ бодлоос шалтгаалахуй нтр гэж...Сая өөрийгөө аймаар гайхлаа шдээ бас өөртөө майр том нээлт хийлээ шоо,,, Ууралхаараа чичирдэг бас юм авж шиддэг гэдэгээ мэдлээ шд,,, гэхдээ муу талын юмаа нээсэн байгааз ,,, гэхдээ сайн муу 2 ээлжилдэг гэж айгүүү үнийм байшоо,, хэд хоног нэг юмнаас болж шаналсан хэд хоног өөрийгөө зүрхтэйгээ тэр нь бас шархалдагыгаа мэдсышооо,, ммм одоо л ойлгожийноо энэ нь бас тооомоос том нээлт байсын вайна хэха ,,,
Тэр эхнэртэй залууд сайн гэжугаа эхнэр ч гэж дээ өөрөө л тэгэж ярьдаг болохоос цаадахыг чинь тоодоггүй нэг тийм охин байгаан гсн гэхдээ одоо ч бараг игнордцон л юм шиг байга гэсыыы..гэснээс тэр одоо юу волжийгаан бол хүний гологдол дээр гэжүү мм үгүй дээ андуурсан вайна даа гэж,,,
Гэхдээ би итгэлтэй вайна би чинь хэн билээ дээ заавал цаана нь гаржийж санаа амардаг нөгөө хэн гуай чинь шоо дээ,,, энэ дээр ч бас заавал цаана нь гаржийж санаа амарна гэжугааа нтр,,эмэгтэй хүн юуны төлөө эрэгтэй хүнээс 200 мэдрэхгүйгээрээ илүү вилээ дээ таминьэээ,,, гэхдээ үүн дээр ноороглоод хаядаг шигээ ажиллаж болкүү байна энэ бие даалтыг жинхэнээр нь хийнэ гэжугаа өөрийнхөө жинхэнэ ур чадварыг ашиглажийгаад ,, олон жил сурж өчнөөн туршлага хуримтлуулсаны хэрэг юуун билээ дэээ,,,, дараа дүгнэлтээ товчхоон танилцуулна нтр гэзжугаа,,,
Сая гадаа баахан галын наадам хийлээ шд нтр,,, манай нэг найз Монгол буцах гээд юмаа янзалаад баахан шатаалаа шд,,, гэхдээ үнэн зоригтой хоорондоо 2 мятрын зайтай машин баик 2ын голд шатаачижийна гэжугаа нтр хэха,,,,сүүлд нь дуусахаар нь ганц хувин ус асгаал болоо нтр гэжугаа,,,
Өрөөнийхөө хүүхэдтэй муудалцсан гэхдээ миний буруу байгаа гэдэгийг үнэн голосоо мэджийна нтэр гэхдээ угаасаа л чи надад таалгдакүү байсын бас анхнаасаа таалагдаагүй хүнээ тэр чигээр нь үзэн яддаг аймаар зантай хүн би нтр,,, одоо чи ч өнгөрсөөн хохохо,,,чангална даа,,
Өчигдөр шөнө баахан гүйлгээд унтаж чадаагүй ,,, өнөөдөр өглөөнөөс идсэн юм гэвэл 2 аяга шейк, 1 зайрмаг, 3 халбага цуйвангын гурил нтр гээл уусан даа,,,одоо ч гүйлгэж янзтай л байна даа гэж,,,
Манго шейк ч үнэн тасархай даа ээжийн хэлдэгээр бөөн витамин нтр муу улаан дэллэндээ л хамг юмаа бичиж цохиж н.дэж уураа бухимдаа тайлжийна нтр ,,,, надтай хамт насыгн элээжийгаан нтр,,,
Одоо миний нэг тал маань зөв замдаа явжийна даа,,, энэ эрчээрээ энэ гудамаараа ,,,
Алддаг онодог хүмүүс гэхдээ би алддаг онодог бас онодог кикикикикикикики....



Амьдрал тэр чинь аймаар баялагым байлэээ


Амьдрал уу амьдрал чинь иймаар баялаг ш дээ... зүгээр хүмүүс надаас яаагаад яаагаад байдагыг олох хэрэгтэй байна... юмыг зүгээр л хариултыг нь олох утгагүү шиг зөндөө бодох хэрэгтэй ш дээ,,, зөндөө бодох хэрэгтэй ш дээ... зөндөө бодно замд нь зөндөө хариултууд тааралдана шдээ...
Би хэн бэ чи хэн бэ бас бодох л хэргтэй асуудал одоо би улаан нүдэн байдалд орцон байна л даа... Би яаагаад ганц чамаас болж шаналах хэрэгтэй гэж шаналах гэж шаналбал зүрх гэж  эрхтэн чинь ганцаардана ш дээ... сайн найз гэжүү хэцүү л дээ.. хүнд хэзээ ч сайн найз гэж байдаггүү гэхдээ чи бол надад сайн найз шиг санагдаж байгаа гэхдээ найзаа амьдрал чинь хуурамч ш дээ амьдралд би зөндөө алдана бас зөндөө ононо шдэээ.. би чиний хувьд хэн юум бэ яг юу чинь юум бэ...
Өнөөдөрөөр дуусгы  гэсэн ч чадкү байна шдээ,,,найз  нь чадкү байна шдээ... надаас шалтгаалакүү зандөө асуудалууд гараад байна ш дэээ,,, зүгээр л уйлах хэрэгтэй уйлах хэрэгтэй найзаа,, чи өөрөө чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй шдээ... найз нь итгэжийнаа... гэхдээ бүх зүйл чамаас шалтгаална манаь найзууд байсан бол гоё ш дээ надаа төлөвлөгөө зохиогоол нээх өөлкөн гэхдээ энд бол шаал өөр чи томчуудын ертөнцөд амьдарна хэн илүү жүжигчин байна тэр хожино амьдралд хэр их жүжиглэн тэр ялна яалах ялахдаа бүүр илүү ялна гэхдээ би ч гэсэндээ хайрлуулмаар байна би ч гэсэн бусдын адил баймаар байна,,,

Ухааралын ирмэгт


Ухааралын ирмэг,,,
Харуусалтай ,,,, Уйтгартайн,,,
Хар өдрүүд,,,
Хол байгаасай надаас бас чамаас
Чи хайраар дутжийнуу
Чи хайрлуулмаар байна уу...
Ингэх байсан юм бол яах гэж тэр үед эхэлсийн ,,,
Чи хэзээ  билээ ,,, сайхан үгнүүдийг хэлдэг л байсан... би одоо ,,,айжийна бас тэвчжийна,,,
Одоо надад хэцүү байгаа шиг чамд ч бас ийм үе тохилдоосой,, үгүйээ,,,жи жоохон байна,,,наадах цаадахыг ойлгож болоогүй байна,,,хайрыг хайрлах бас хүлээж авах болоогүй байна,,,
Чи зүгээр тоглоод хаядаг гэлүү,, бас намайг өөртөө хайртай гэлүү,,,битгий тод бод,,,найзаа,,,Чамайг тэнд тэгээд амьдраад явж байхад энд амьдрал үргэлжилээд л байдаг шдээ чамгүй гээд зогсчдоггүй шдэээ,,,амьдрал гэдэг чинь ийм,,,
Чи байсан байгаагүй хорвоо эргэдэгээрээ л эргэнэ,,, би байдгаарай л байна,,,
Гэхдээ харин чамтай энд тааралдсандаа баяртай байна,,,Чамайг бага ч гэсэн хайрласандаа баяртай байна,,,Чамаас би ухааралыг бас бусад юмыг олж авсан,
Чамайг ирнэ гээд хүлээдэг өдрүүд олон байсаан би нуухгүй... Чамдаа гээд өөрийгөө ... шигээ байна өдөр бүр,,,
Хайр гэж байхад хагацал гэж бас байдаг,,,гэхдээ би үүнээс хэзээ ч айж байгаагүй бас
БИ НУЛИМАСГҮЙ БОЛЧИХОЖ ХАТЧИХАЖ,, БАС ХАТУУЖЧИХАЖ,, ЭЭЖИЙН ЭРХ ОХИН БАЙХАА БОЛЧИХОЖ ... ГАНЦААРЦДЖИЙН ,,, ХЭН НЭГЭН НАДАД ХЭРГТЭЙ БАЙНА ,, ТЭВРЭЭД УЙЛМААРИЙН,,,
,,,,,ГАНЦААРДААДИЙН,,,,,
Би,,, шархалсан зүрх, хүлээсэн зүрх,
Заавал амсах ёстой зовлон гэж байдаг шиг заавал уулзах ёстой хүн гэж байдаг,, тэр нь магадгүй миний хувьд чи,,
Чамайг хайрлаад би алдсан байж болно гэхдээ чи бол ухаарлаын ирмэгт тулчихаад ухрана гэж байкүэээ,,,
Магадгүй маргааш нөгөдөр чамтай таарвал мартагдашгүй зүйлийг чамд үлдээх болно,,,Тиймээ би бол чиний хувьд насан туршидаа мартаж чадкүү хүн чинь ,,,,,,


Зориг дутвал ухаан дутна,,,


Би мэднэ.. юуг юм болгоныг,,
Англи хэл сурахдаа тэр үг надтай хэр их таарсан байна түүнийг маш сайн мэдэг, цээжилдэг. Хайр үүнтэй яг адилхан. Тэр хүнтэй би хэр их таарсан байна төдий чинээгээрээ тэр намайг бас би тэрнийг мэддэг болдог. Тэрний жоохон хийсэн зүйл нь л намайг баярлуулдаг. Гэхдээ би мааш байртайайноо. Яаагаад гэхээр магадгүү дахиад хэн нэгэн хэзээ ч би үнэнгээсээ хайртай болкүү, Би эн замыг сонгосон. Энд ирсэн маань учиртай байж хайр гэдэг зүйлыг бурхан, эсвэл тэр надад ойлгуулахыг хүсэж. Санаснаар  чинь болсоон би одоо ойлгосон. Хамгуйн сайнаараа ойлгож ухаараж байна. Гэхдээ энэ хэдий болтол үргэлжилнэ гэж... ингээд л байгаад байхымуу ... тэгвэл тэгвэл яаах ёстойг хэлж өгж болохууу,,,
Зориг дутвсл ухаан дутна. Намайг зөндөө олон хүмүүс зориг дутжийна гэж хэлдэг. Одоо юм болгоныг зориглодог болсоон би...

Гэхдээ хаана надгүй бол амьдрал зогсох бол?


Гэхдээ хаана надгүй бол амьдрал зогсох бол?
Надтай надгүй миний эргэн тойрныхоны амьдрал үргэлжилээд л байна...
Хичээлдээ явахгүй байсан ч, хүмүүсийг ажиглахгүй байсан ч, гэрээсээ гарахгүй нэг өдөр өнжсөн ч, сошиал нэтвоорктд оркүү байсан ч, намайг хүрээлээд хором мөч бүхэн амьдрал урсана. Гэхдээ хаана надгүй бол амьдрал зогсох бол? Хаана яг хаана үүнийг мэдмээ р байна,,,
Одоо би аймаар апсэт байгаа болохоор яаахаа сайн мэдкү байна,,, яг яаахаа л боджийно,,, мэдитатион хийдиймоооо гэж бодоод гэхдээ сайн мэдкү байна,, зөв хийж чадкүү бол улам л бөөн бөөн бодолд орж шанална шд,,,
Суралцах хэрэгтэй асуудалыг сайтар хөнгөхөнөөр шийдэж сурах хэрэгтэй,,,,
Юу намайг ийм байдалд оруулчихваа,,, амиа хорлох тухай хүртэл бодож үзлээ гээд боддоо,,,гэхдээ би ийм хулчгар бишээ,,, хулчгаруудын эгнээнд элсэх гэж үзсийн гэхдээ арай л амжилкүүм байна нтр ккк,,, 

Би одоо жинхэнээсээ шийдэж байна бага зэрэгийн ухаарал ,,,


Би одоо жинхэнээсээ шийдэж байна. Хичнээн ч хичнээн хоног ингэж шаналах гэж хамаг юмаа алдлаа ш дээ хамаг юм чинь урсаад дуусаж байна даа гэж,,,  зүгээр л итгэ зүгээр л надад итгэ,,,
Чамд хэлэх миний үгс... Өмнө нь зөндөө байсаан одоо харин хуучирж мартагдаж байна хамгийн түрүүлэж чамдаан,,,
Аж жаргалтай амьдрал гэж байдаггүй зөвхөн аж жаргалтай өдрүүд л гэж байдаг гэдэгийг ,,, бас Бүх зүйл цаг хугацаатай чи бид хоёрын энд ингээд байж байгаа маань ч гэсэн цаг хугацаатай гэдэгийг,,,
...Өөрийнхөө хэн гэдэгийг ...
Ганцаараа би чиний дэргэд баймаар байна,,,
Зорилгогүй хүн уйддаг,,,
Халамж гэдэг маш чухал шүү дээ үүнийг би одоо л ойлгожийноо одоо ч байхдаа яаахуу дээ эртхэн ойлгокүү дээ шаал балайн ммм эрэгтэй хүнийг ходоодоор нь уяж болдог гэдэгийг чи мэддэггүү л байсан юм байх даа,,,, одоо ухаарсанаас хойш сайхан халамж тавинаа явтлаа хэха,,,
Ганц л амьдрах энэ насандаа юуг болно гэж юуг болкүү гэж явах вэ дээ тиймээ би чээн одоо волоодийнаа иймаар шийдээдийн хэха иймаар лаг эрц хүч амтагдаал иймаарийх чинь энэ одоо юу болоодийнаа боо мэд ккк
                                                                                                                                                                                           

,,, I am continue,,,


,,, I am continue,,,
Nowadays I am occurred number of things,,, for instance: I stayed my friends home tow days. There was spent time very funny. We went to the swimming pool, walking around, midnight 00 o’clock we ate our lunch heha very strange, and yesterday we drunk wine in the garden all of the 7 people.
In today’s time my feel was upset, But now my feeling is very inclusive, incredible, comprehensive, its changing day by day.
I promise myself. I I will memorize that 400 word, I never cut my class, I need more and more study its my life, It will decide my life change or no, but I like change.
One handsome guy purpose of me, I am also purpose of him. According to my view that guy is very sweetheart , attractive and cute. But I dunno what is a true love, and what should I do,
Sometimes he is told me I wanna meet you, I wanna date of you, I wanna . Sometimes we are fighting heha its our love I know that, I think you are suitable and conventional person in my heart. So I am drastically deciding. I can do it. I will look who am i. nowadays our relationship is heading towards. I need more huge and vast mechanism, strategy, and plan. I will adjective and implement my plan.I need more more statics in your. Our heart is a incorporating. Our circumstance is a going on right direction.heha
Sometimes I dilemma from our future life. I can’t specification for our future life.
I will praise for my life, and my all things.
I will decide no suspect. My terminal station is a YOU. All of woman are vulnerable. So I am one of them. You should fing out this matter. I am anticipating very affection in the our relationship.
I am establishing in your heart for my love. You are establishing in my heart your love,,,
Tomorrow we will date in the garden. I waiting for you. You have a so many chance from my side. 

Tuesday, March 29, 2011

Багшын нүдээр бид

...Өглөө яг сайхан дуг нойрондоо дугжиржийсан чинь Багш гуай утасдаад сэрээчдээд байшд эхэндээ ч яаахуу нөгөө муу нокионийхоо аяыг зүүдэндээ оруулаал зүүдлээл байгаам чинь ккк гэснээс жоохон байхдаа 7 той л байсан байх шээжийн гээл зүүдлээл унтаад байсан чинь жинхэнээсээ орондоо шээцэн байдын даа ккк баларсы шд....за тэр ч яаахуу....
багш ингэнээ Монгол бол peaceful, very clean country гэнээ ккк хөөрхий их л өндөр сэтгэгдэлтэй байгаа бололтой...аргаүү юм даа хамаг сайхан газруудаар нь явж семинараа хүртэл Чингис зочид буудалд хийсэн юм чинь. Нөгөө зурагтаар хоол хийгэд Монголоор яриад байдаг Кумар гээд тогооч нөхрийн ах нь юм шүү дээ манай багш чинь..., явахаас нь өмнө багшид дулаан хувцас нтрээ сайн өмсөөрэй гээд захиад байсан чинь мр.Кумар надад бэлдцэн байгаа гээд томроод байсан. Кумар гутал бэлдэхээ мартсан бололтой . Манай хүн дээгүүрээ аймаар зузаан куртикатай, үстэй малгайтай хэха доогуураа зуны ботинктой гүйгээд байсан гэжугаа ккк.
31нд 2 шинэ оюутан Монголоос ирнэ тосож аваарай тэгэд бас танайд амьдруулчуул яаахуу нтр гэж лүндэн буулгадаг байна шдээ ккк, би ч яаахуу айр кондишнд нь гошророод тэг тэг л гэж орхилоо угаасаа одоо хамт амьдарж байгаа роомматэ маань 7нд буцна. За ингээд роомматэүүд солигдоод байж дээ, хамтын амьдралд үнэн дасаж байнаа. Ирээдүйд нөхөртэй болохын бэлтгэл ч юм шиг хэха....
аан бас Монгол бол залуучуудын орон юм байналээ бас баар гэдэг нөхөр аймаар их гамшихын хэмжээнд очсон тухай ярисан юм байна. Баар ч их л дээ хэхэ гэхдээ цөөлөх хэрэгтэй юм шиг байгаан,,, за за үг олдож үхэр холдлоо даалгавараа гашраанаа нтр ккк

Monday, March 28, 2011

Осака акуриум

Өнгөрсөн жил Японд Осака акуриум үзэж байсан хэдэн зурагаа оруулчихлаа, Ихэвчлэн зурган дээр би байсан болохоор , надгүй цөөхөн хэдхэн л зураг байна. Энэ далайн амьтны хүрээлэн 1990 оны 5 сард анх нээгдэж байсан. Ойролцоогоор 470 төрлийн 29 000  гаруй амьтантай. 

0. Гадна талаасаа гоё харагдаж байна

1. Цэвэрлэгээ ч юумуу нэг юм хийж байналээ их гоя санахдсан 

 3. Энэ бол далайн амьтны хүрээлэнгийн шил
 4.
 5.Немо ккк
 6.
 7. Сүнс шиг хөөрхөн золиг байналээ шт

С.Сувдаргана

Sunday, March 27, 2011

Японы угсаатны зүйн музейд байдаг Монголын хэсэгийн талаар...

Японы угсаатны зүйн мүзейн тухай өмнөх нийтлэлдээ бичсэн гэхдээ Монголын хэсэгийн талаар тусад нь бичиж, авсан бүх зурагнуудаа оруулмаар санагдаад оруулчихлаа. Гадныхан биднийг юу гэж үзэж, Монгол гэхээр бидний юу тэдний санаанд буудагыг эндээс харж болноо. Морин хуурыг Хятадын нэг хэсэгт оруулан тавьсан байналээ. Гэхдээ би Монголын хэсэгтээ оруулав.хэха. Өвөг дээдсээс уламжилж ирсэн эдгээр зүйлс маань бидний үнэт зүйл шүү дээ.


1. Морин хуурыг Хятадын хэсэгт оруулаад тавьсан байсаныг би нийтлэлдээ Монголын хэсэгт оруулчихав.
 2. Дээл бас л Хятадын хэсэгт хм...


 3.Морин хуур

4. Эмээл


5. Казак гэр




 6. Ааруул хэхэ муудуулдаггүй юм түрхсэн гэж байгаа

 7.МОНГОЛ ГЭР


Холоос харахад нэг иймэрхүү бор гэр 


Буриад малгай


С.Сувдаргана

Saturday, March 26, 2011

Японы угсаатны зүйн музей



Японы угсаатны зүйн музей нь анх 1974 онд суурь нь тавигдаж 1977 оноос олон нийтэд үйлчилж эхэлсэн. Минфаку гэж нэрлэдэг. Минфаку нь музейн үйл ажиллагааний дагуу нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгын бус байгууллага бөгөөд хүний түүх,амьдрах орчны тухай баримт гэрч болох эд зүйлсийг судлах, хүнийг гэгээрүүлэх оюуны хэрэгцээг хангах зорилгоор олж цуглуулан, хадгалан хамгаалах, судлан шинжлэх,дэлгэн үзүүлэх сурталчлах ажлыг эрхэлдэг газар юм. Гэхдээ дан ганц музэй гэхээсээ илүүтэйгээр судалгааны институт гэдгээрээ онцлогтой.Энэ чиглэлээрээ ч мөн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 60-аад эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид ажиллаж байна. Жил бүр гадны судлаачдыг 6-н сараас 1 жилийн хугацаатай урьж авчиран туршлага солилцож байна. Минфакугийн эрдэм шинжилгээний ажилчид,судлаачид нь Япон болон хилийн чандад аль алинд нь бий болж байгаа уламжлалт соёл болон орчин үеийн соёлын холилдол, ялгаатай соёл ба нийгэмүүдийн өөрчлөлтүүдийг судалцгааж байна. Энэ нь ч антропологийн чухал сэдэв юм. Мөн тус музей нь дэргэдээ сургуультай ба эрдэм шинжилгээний ажилчид нь соёлын антропологи, угсаатны зүйн чиглэлээр доктрантад суралцагсдад багшилж, судалгаа шинжилгээг нь удирдаж байна. Музейн судалгааны тайланг хэвлэн нийтлэл, үзвэр үзэсгэлэнгүүд, олон нийтэд зориулсан лекц, вэб сайтаас нь үзэж болно.Музэйн үзэсгэлэнгийн хэсэгт олон тооны угсаатны зүйн ховор үзмэр, олдворууд байгаа ба тэдгээрээ видео бичлэг болгон хүмүүст хамгийн сайн аргаар ойлгуулах материалууд, техник хэрэгсэлүүд ч мөн байрлуулж тависан байгаа. Одоогоор 250,000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа ба түүнээс зөвхөн 12,000-ийг нь л тогтмол үзэсгэлэндээ дэлгэн үзүүлдэг.
Минфакугийн бүтэц:
1.Тогтмол үзэсгэлэн
   а.бүс нутагаар нь ангилсан үзмэр
1. Номхон далайн орнууд
2.      Америк
3.      Европ
4.      Африк
5.      Өмнөд Ази
6.      Төв ба хойд Ази
7.      Баруун Ази
8.      Зүүн Ази-Айну соёл 
9.     Зүүн өмнөд Ази
10.      Зүүн Ази-Солонгос соёл
11.      Зүүн Ази-Хятад
12.      Зүүн Ази-Япон
    б.Солилцооны соёл
      1.Хөгжим
      2.Хэл
2.Видео үзэх хэсэг
Дэлхийд байгаа соёл,нийгмүүдын тухай 500 гаруй богино хэмжээний видеонуудаас өөрсдөө, сонирхсоноо сонгож үзэх боломжтой.
3.Судалгааны хэсэгЭнэ хэсэгт,хэрвээ зочин олон төрлийн соёлуудын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл тэдгээртэй холбоотой ном зохиол, CD,компьютар ашиглан нийтийн номын сангаас мэдээлэлээ хайж олж үздэг.
4.Муз
ейн дэлгүүр:
5.Ресторан:
6.Номын сан:
7.Онцгой үзмэрийн хэсэг

Өөрийнхөө авсан хэдэн зурагаа орууллаа.
1.abstract буюу цаг хугацааг нэмж зурсан зураг 

2.нэг зүйл нь хуурамч таагаарай хэхэ


3.Хятадын хэсэгийн тайлбар
 4.Африк

 5.Үнэн тасархай малгайнууд
 6.Колонжсон соёл
 7.Музейн гадаа







 загасны арьсаар хийсэн дээл




 ханбүгтэй Мариа эх

 мүзейн гадаа
 Авс
 Хавай
Х



Дараа Монголын хэсэгийг тусад нь оруулах болно.
С.Сувдаргана